түүхэн замнал

1993
12-р сарын 24
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм нь дээрх тогтоолын хавсралтаар батлагдсан ба Сангийн ажиллах журам нь Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1994 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 113/100 дугаар тушаалаар батлагдсан.

1994 - 1996
ПРОФ. Ц.АЮУРЗАНА

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

1998
1998
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ“ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны эхээр батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн тухай“ Монгол улсын хууль, мөн онд Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Зөвлөл /ШУТҮЗ/-өөр шинэчлэн батлагдсан Шинжлэх ухаан, технологийн сан /ШУТС/-гийн дүрмээр үйл ажиллагааны чиг үүрэг нилээд тодорхой болж баталгаажигдсан. Энэ хуулиар ШУТС нь улсын захиалгаар шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх, төслийн үр дүнг үнэлэх байгууллага мөн хэмээн зааж тус сангийн үйл ажиллагааны чиг үүргийг тодотгож өгсөн. 1994 оны 4-р сараас тус сангийн захирлаар доктор профессор Ц.Аюурзана томилогдож, 6 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

1996 - 2001
Sub Label
ДОКТОР Ч.ЦОВООХҮҮ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2001 - 2008
Sub Label
ДОКТОР ПРОФ.Х.ЦООХҮҮ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2006
2006
Sub Label
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ИРЛЭЭ

2006 оноос Шинжлэх ухаан, технологийн сан Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэхүү хуулийг батлагдсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм”-ийг 2008 оны 7-р сарын 18-ны өдрийн БСШУ-ы /хуучнаар/ сайдын 379 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан.

2008 - 2009
Sub Label
ДОКТОР Ө.СҮХБААТАР

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2009 - 2012
Sub Label
ДОКТОР Т.ГАН-ЭРДЭНЭ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2010
2010
Sub Label
МТҮП-ЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШУТСАНГИЙН ХАРЪЯАНД ИРЖ МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИ, МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС НЭРТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАСАН

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, БСШУ-ы /хуучнаар/ сайдын 2010 оны 02 сарын 01 өдрийн 38 дугаар тушаалын дагуу МТҮП-ын Шинжлэх ухаан технологийн мэдээллийн алба нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу ШУТСангийн харъяанд ирж Мэдээлэл, Технологи, Мониторингийн хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдан ажилласан бөгөөд 2011 оны 9 р сараас эхлэн Мэдээллийн Технологи, Хамтын Ажиллагаа, Мониторингийн хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

2012 - 2016
Sub Label
ДОКТОР Х.ДОНДОГ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2013
2013
Sub Label
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2017 оны 3-р сараас Санхүү, төлөвлөлтийн хэлтэс, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэс болон Мэдээллийн сан, маркетингийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 - 2017
Sub Label
ШУП-ИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН АЛБЫГ БАЙГУУЛСАН

Мөн БШУ-ны сайдын 2013 оны А/154 тоот тушаалын дагуу Шинжлэх ухааны паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албыг дэргэдээ байгуулан ажилласан.

2016
2016 - 2019
Sub Label
ДОКТОР Д.ЭНХЖАРГАЛ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2019.01.14 - 2019.07.17
Sub Label
ДОКТОР С.НАМСРАЙЖАВ

ШУТС-ийн захирлаар томилогдон ажилласан

2019.07.17-оос
Sub Label
ДОКТОР М.ТУНГАЛАГ

ШУТС-ийн захиралаар томилогдон ажилласан

2021
2021.10.12-оос
Sub Label
ДОКТОР Д.ОДГЭРЭЛ

БШУСайдын 2021 оны 10-р сарын 12 өдрийн Б/45 тоот тушаалаар ШУТС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна

Хуваалцах