Description
Шинэ бүтээлийн Патент №3899
МЭҮФӨ-11.120-0001:12:04
Зориулалт: Арьсны бүх төрлийн шинэ ба хуучин шарх, шалбархай, урагдалт түлэнхий, өвдөг, шагайны үе болон нурууны өвдөлт, үе, мөчний хаван, хавдарыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Шархыг бүрэн цэвэрлэсний дараа шархны гадаргууд нимгэн түрхэж хэрэглэнэ. Үений өвчтэй хэсэгт тосон түрхлэгийг бүрэн шингэтэл илж, түрхэнэ. Шархны гэмтэл, үений өвдөлтийн зэрэгээс хамаарч өдөрт 1-3 удаа түрхэж хэрэглэнэ.
Найрлага, орц: Барагшун, ногоон ургамлын хлорофил агуулсан тосон түрхлэг
Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:
- Мал, амьтанд зориулсан гадна шархны эмчилгээнд хэрэглэх бусад тосон түрхлэгтэй харьцуулахад нөхөн төлжилт, эмчилгээний шинж чанараас гадна шархыг халдвар авч хүндрэхээс сэргийлэх үйлдэлтэй.
- Өвөрмөц технологиор бэлтгэсэн барагшун нь гадна шархны эмгэг жамд ихээхэн нөлөөтэй Staphylococcus aureus-ийн өсгөвөрт тодорхой хүрээ үүсгэн ургалтыг саатуулсан нь ижил нэр төрлийн тосон түрхлэгээс онцлог юм.