ТӨСЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЗААВАР
- Мөнгөн урьдчилгааны тайлангийн маягтыг зааврын дагуу үнэн зөв бөглөнө.
- Төслийн нэр, удирдагчийн нэр, үргэлжилсэн он, төслийн ангилалыг тодорхой бичнэ. /Жишээ: ССТ, Захиалгат төсөл, Гадаадтай хамтарсан төсөл, Инновацийн төсөл гэх мэт/
- Хавсаргасан баримтын жагсаалтыг гаргаж санхүүгийн анхан шатны баримтуудыг дугаараар тэмдэглэнэ.
- Баримтуудыг хуудас нааж дугаарлана.
- Бүх баримтаа үдэж, хавтаслаж эх хувь ба канондсон хувьтай нь хамт авчирна.
- Төслийн зарцуулалтанд цалин, жолооч хөлсөлж явсан, гэрээт ажилтны хөлснөөс 10 хувийн шимтгэл авч ХАОАТ хэлбэрээр банкинд тушааж баримтыг хавсаргана. Цалинг олгохдоо гарын үсгээр баталгаажуулна.
ШУТСан-аас санхүүжигдэж байгаа төслийн эрдэм шинжилгээний ажлын зардал нь гэрээний хавсралтын дагуу доорх 24 ангиллаар хуваагдан гардаг.
- Төслийн гэрээт ажилтнуудын ажлын хөлс
- Гаднын байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр
- Мэдээлэл худалдан авах зардал
- Эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах зардал /эмхтгэл хэвлүүлэх, хурлын заалны түрээс, бичиг хэргийн зардал г.м/
- Гадаадын эрдэмтэн судлаачдыг Монголд байх хугацааны үйлчилгээний зардал
- Орчуулгын зардал
- Ном, бүтээлийн хэвлэлийн эх бэлтгэл
- Судалгааны ажлын тайлан бичихтэй холбогдсон зардал /бичиг хэрэг, хэвлүүлэх г.м/
- Социологийн болон хээрийн судалгааны зардал
- Дээж авчрах, шинжлүүлэх зардал
- Урвалж бодис худалдан авах зардал
- Туршилтын мал амьтан худалдан авах, устгаж аюулгүй болгох зардал
- Патентын төлбөр/ тухайн судалгааны ажилтай холбогдох/
- Сэлбэг хэрэгсэл, лабораторийн хэрэгсэл худалдан авах зардал
- Ургамлын үр сорт худалдан авах зардал
- Микроорганизм, өсгөвөр худалдан авах зардал
- Гадаад, дотоодын томилолтын зардал
- Судалгааны тоног төхөөрөмжийн хэмжилт, суурилуулалт, засвар үйлчилгээний зардал
- Компьютер худалдан авах, компьютерийн программ хангамж зохиох, худалдан авах, засвар үйлчилгээ хийлгэх зардал
- Олон улсын хурлын төлбөр /тухайн судалгааны ажилтай холбогдох/
- Хөдөлмөр хамгааллын зардал
- Гишүүнчлэлийн төлбөр
- Төслийн явц, үр дүнд хяналт шинжилгээ хийх зардал /1%/
- Туршилтын цех, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах зардал /төрийн өмчийн хорооны шийдвэр/
- БАЙГУУЛАГА: СБД ТАТВАР
- БАНК:УЛААНБААТАР БАНК
- ДАНСНЫ ДУГААР: 2611192232
- ЦАЛИН АВСАН ХҮНИЙ НЭР
- ХЭРЭВ ТОМИЛОЛТООР ЯВСАН БОЛ ТОМИЛОЛТЫН УДИРДАМЖ БИЧИЖ ХАВСАРГАНА.
- ОЛГОСОН ОН САР ӨДӨР:, ХЭНД:
- ЭХЛЭЛ:, ДУУСАХ:
- ЗОРИЛГО:, ЗОРИУЛАЛТ:
- ЯВСАН ОН САР:, ИРСЭН ОН САР: