• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 375696

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮГИЙГ ЭШЛЭН ҮЗҮҮЛСЭН ТОЛЬ

Description

“Монголын нууц товчоо”-ны үгийн сангийн судалгаа нь түүний бусад талын судалгаа (тухайлбал, хэлний авиа зүй, үг зүй, эх бичиг болон түүх, уран зохиол, соёл, угсаатны зүй гэх мэт)-г үнэн зөв, бодитой байх нөхцөлийг хангасан галигласан эхийг толийн үндсэн хэрэглэгдэхүүн болгон авав.

Энэхүү толь нь орчин цагийн монгол толь бичгийн хөгжил, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж нэг дор аль болох олон мэдээллийг өгөх боломжтойгоос гадна, галиг үсгээр зохиогдсон учир МНТ төдийгүй монгол хэлний төрөл бүрийн судалгаа /түүхэн авиа зүй, үгзүй, үгийн сан утгазүй, сурвалж бичиг гэх мэт/-нд ашиглаж болохоороо өмнөх үед гарсан МНТ-ны толиудаас ялгаатай бөгөөд, толийн ач холбогдол ч үүнд оршино.