Хими, химийн технологийн хүрээлэн

Ерөнхий сайд А.Амар тэртээ 1931 онд ардын хувьсгалын 10 жилийн ойн баярт зориулсан хуралд тавьсан “10 жилийн ой ба шинжлэх ухааны үйлдвэр” гэсэн илтгэлдээ газар, орон, байгалийн бодис, рашаан усыг шинжлэх, сүү, махны гаралтай идээ, ундааны зүйлийг боловсруулах арга ажиллагааг боловсронгуй болгохын чухлыг онцлон дурьдаж, цохон тэмдэглэсэн нь төр засгаас химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсны тод илрэл болсон юм. ШУА-ийн Байгалийн Ухааны Хүрээлэн анх 1961 онд байгуулагдахад бүрэлдэхүүнд нь ерөнхий ба аналитик хими, органик хими, биохимийн тасаг орсон ба энэ нь одоогийн Хими, Хими Технологийн Хүрээлэн үүсэх үндэс суурь нь болсон юм. Улмаар 1968 онд ерөнхий ба аналитик хими, органик хими, биохими, агрохимийн тасагтайгаар Химийн Хүрээлэн бие даан байгуулагдсан.

    Эрдэс үнэр шингээгч “S”

    3,000 ₮

    Агаарт байгаа маш бага хэмжээний усны уур, үнэрийг шингээх онцлог чадвартай өвөрмөц бүтэцтэй байгалийн цеолитоос дулааны аргаар боловсруулан гарган авсан.

    Зориулалт: Уг бүтээгдэхүүнийг элдэв үнэр арилгах зорилгоор биеийн тамирын хувцас, цүнх, гутал болон хувцас солих өрөөний шүүгээнд зааврын дагуу ашиглахаас гадна машин, хөргөгч, хувцасны шүүгээ, удаан хугацаагаар хадгалах хувцсанд хамт хийж ашиглана.

    Хэрэглэх арга: Бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэнэ.

    Найрлага: 100% байгалийн цеолит

    Давуу тал:

    • Эх орны эрдэс түүхий эдэд суурилсан цэвэр байгалийн гаралтай
    • Түүхий эдийн нөөц элбэг
    • Ашигласны дараа цэцгийн мандалын бордоо болгон хэрэглэх боломжтой.

    Баталгаажуулалт: “Агаар хуурайшуулагч” шинэ бүтээлийн №2414 тоот патент

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ ЭРВИТА” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99412828
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: monervita@gmail.com
    4
    (1)

    Эрдэс үнэр шингээгч “Power”

    5,000 ₮

    Байгалийн цеолитоос гарган авсан энэхүү бүтээгдэхүүн нь агаар дахь чийг, үнэрийг шингээх чадвартай.

    Зориулалт: Гэрийн тэжээвэр амьтны ялгадас, шээс, машин болон хивс, буйдангийн хэсэгчилсэн бохирдлоос үүсэх үнэрийг дарахад ашиглана. Тамхины үнсний саванд үнэр шингээгч болгон ашиглаж болно.

    Хэрэглэх арга: Бүтээгдэхүүнийг савнаас нь гарган зориулалтаар ашиглана.

    Найрлага: 100% байгалийн цеолит.

    Давуу тал: Ашигласны дараа цэцгийн мандалд бордоо болгон хэрэглэж болно.

    Баталгаажуулалт: “Агаар хуурайшуулагч” шинэ бүтээлийн №2414 тоот патент

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ ЭРВИТА” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99412828
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: monervita@gmail.com
    4
    (1)

    “АМПЕТ” БЭЛДМЭЛ

    Сүүний цэвэр уураг – ээдэмцрийн гаралтай пептид, аминхүчлүүд дээр суурилсан эмчилгээ сувиллын бэлдмэл. Уургийн солилцоог идэвхжүүлж, бүх төрлийн эрхтний үйл ажиллагааг дэмжин, хоол боловсруулалтыг сайжруулж, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэн, ядаргааг багасгах, тэнхээ тамирыг сэргээн сэлбэх үйлчлэлтэй. Шаравтар өнгөтэй, эхүүн үнэр, амттай, усанд сайн уусдаг нунтаг.

    Зориулалт: Эмчилгээ сувиллын бэлдмэл.

    Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа амны том халбагаар 200 мл усанд найруулж ууна.

    Найрлага: 100г бэлдмэлд лизин – 2.2 г, гистидин – 0.6 г, аргинин – 0.7 г, триптофан – 0.5 г, треонин – 0.3 г, метионин – 0.6 г, валин – 1.3 г, лейцин – 2.0 г, изолейцин – 0.7 г, фенилаланин – 1.0 г, аспарагины хүчил – 2.1 г, глутамины хүчил – 1.2г , глицин – 0.2г , аланин – 0.7 г, цистеин – 1.1г, тирозин – 0.5 г, серин – 0.6 г.

    Давуу тал:  Хоол боловсруулах эрхтэнд нэмэлт ачаалал өгөхгүй шингэх ба  найрлагадаа биологийн идэвхт пептидүүд агуулна.

    Баталгаажуулалт: “Ампет” биобэлдмэл №624 тоот зохиогчийн гэрчилгээ, MNS 4134-92 стандарт.

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ БИО БҮТЭЭГДЭХҮҮН” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99075616
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: bayarjargalm@mas.ac.mn
    3
    (1)

    ХОЛИМОГ УУРГИЙН ГИДРОЛИЗАТ

    80,000 ₮

    Пивоны үйлдвэрийн Saccharomyces cerevisiae дрожж, бяслагны шар сүү агуулсан холимог түүхий эдийг ферментэт гидролизод оруулж гарган авсан бүтээгдэхүүн. Цайвар шаргал өнгөтэй, өвөрмөц исгэлэн амттай. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Алтан медальт бүтээгдэхүүн юм.

    Зориулалт, хэрэглэх арга: Аминдэм, уургийн дутагдал, батга зэрэг арьсны идээт үрэвслийн үед хэрэглэх, булчингийн массыг нэмэгдүүлэх зориулалттай бэлдмэлийн түүхий эд, нэмэлтээр ашиглана.

    Найрлага: Уураг – 25%, амины азот – 2%, тос – 5%,  эрдэс – 10%, чийг – 7%; задралын коэффициент – 0.33-аас багагүй.

    Давуу тал: Бодисын солилцоог зохицуулах, антиоксидант, дархлаа дэмжих, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах бүрдлийг агуулна.

    Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар, ТЭЗҮ, шинэ бүтээлийн №10-0004756 патент

    Үнэ: 80,000 ₮ /1 кг/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ БИО БҮТЭЭГДЭХҮҮН” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99075616
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: bayarjargalm@mas.ac.mn
    1
    (1)

    ПИВОНЫ ДРОЖЖИЙН ГИДРОЛИЗАТ

    90,000 ₮

    Пивоны үйлдвэрийн Saccharomyces cerevisiae дрожжийг ферментэт гидролизод оруулж гарган авсан, бодисын солилцоог идэвхжүүлэгч биологийн идэвхтэй бүтээгдэхүүн. Шаргал өнгөтэй, дрожжийн өвөрмөц исгэлэн амт, үнэртэй.

    Зориулалт, хэрэглэх арга: Аминдэм, уургийн дутагдал, хатиг, батга зэрэг арьсны идээт үрэвсэл, үс унах, хумс хугарах шинж тэмдэг илрэх болон булчингийн массыг нэмэгдүүлэх зориулалттай бэлдмэлийн үндсэн болон  нэмэлт түүхий эдээр ашиглана. Биологийн бордоонд нэмэлтээр хэрэглэнэ.

    Найрлага: 100 г бүтээгдэхүүнд уураг – 56 г, нүүрсус – 14 г, эрдэс – 7 г, чийг 4%, витамин В1 – 14 мг,  В6 – 16 мг, В12 – 1.2 мкг.

    Давуу тал: Бодисын солилцоог зохицуулах, цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, эд эсийг хамгаалах, дархлаа сайжруулах.

    Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар

    Үнэ: 90,000 ₮ /1 кг/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ БИО БҮТЭЭГДЭХҮҮН” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99075616
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: bayarjargalm@mas.ac.mn
    1
    (1)

    Коллагений гидролизат

    90,000 ₮

    Бод малын арьс, ширийг физик-химийн болон ферментийн боловсруулалтад оруулан, хуурайшуулж гарган авсан уусамтгай коллаген. Найрлагадаа пептид, аминхүчлүүдийг агуулна. Цагаан цайвар өнгөтэй, гаж амт, үнэргүй нунтаг бүтээгдэхүүн.

    Зориулалт: Хүнс, эмчилгээний зориулалттай биологийн идэвхт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглана. Арьс, яс, холбогч эдийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, үс, хумсны ургалтыг сайжруулах үйлчлэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүний үндсэн болон нэмэлт түүхий эд болгон ашиглах боломжтой.

    Найрлага: Уураг – 79%, гидроксипролин – 10%, чийг – 5%, тос – 1.2%, үнслэг – 4.3%.

    Давуу тал: Усанд сайн уусдаг, шимэгдэлт, шингэц сайтай.

    Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар, ТЭЗҮ, Шинэ бүтээлийн №10-0004928 тоот патент

    Үнэ: 90,000-120,000 ₮ /1 кг/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: “ГАРААНЫ БИО БҮТЭЭГДЭХҮҮН” ХХК
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 99075616
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: bayarjargalm@mas.ac.mn
    1
    (1)

    Кальцижуулсан монгол давс

    1,500 ₮

    Нуурын давсыг кальцаар баяжуулж гарган авсан. Энэхүү бүтээгдэхүүнийг кальцийн дутагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой.

    Зориулалт: Өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга: Хүнсэнд тохирох хэмжээгээр хийж хэрэглэнэ.

    Найрлага: Байгалийн цэвэр нуурын давс, кальцийн бэлдмэл. 100 гр бүтээгдэхүүнд: NaCl 96.5%-иас багагүй, Са 0.09%, Mg 1.3% .

    Давуу тал: Монгол орны нуурын давсыг нэмэлтээр кальцижуулж, кальцийн дутагдлыг нөхөх бүтээгдэхүүн гарган авсан.

    Баталгаажуулалт: Ашигтай загварын №1971 тоот патент, Бүтээгдэхүүний загварын №2129 тоот гэрчилгээ.

    Үнэ: 1500 ₮  /500 гр/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэн
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 94006409
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: indran@mas.ac.mn, icct@mas.ac.mn
    4
    (1)

    Хуурайшуулсан чацаргана

    1,500 ₮

    Зориулалт: Ханиад томуунаас сэргийлэх, дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга: 10 грамм хуурай чацарганыг 200-250 мл халуун бүлээн усанд найруулан шууд хэрэглэхэд тохиромжтой.

    Найрлага: 100% цэвэр чацаргана.

    Давуу тал: Эмчилгээний ач холбогдолтой, удаан хугацаагаар хадгалах боломжтой.

    Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар

    Үнэ: 1500 ₮ /20 гр/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэн
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 94006409
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: indran@mas.ac.mn, icct@mas.ac.mn
    1
    (1)

    Өтгөрүүлсэн чацаргана

    4,500 ₮

    Чацаргана нь C, B, K, P витамин, уураг (18%) болон кальци, магни, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай эрдсүүдийг агуулдаг.

    Зориулалт: Дархлааг сайжруулах, ханиаднаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга: Халуун бүлээн усанд найруулж хэрэглэнэ.

    Найрлага: Цэвэр чацарганы шүүс, элсэн чихэр.

    Давуу тал: Байгалийн гаралтай чацарганы цэвэр шүүс.

    Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар

    Үнэ: 4500 ₮ /330 мл/

    Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр

    Зохиогч: ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэн
    Вэб сайт: https://icct.ac.mn/
    Утас: 94006409
    Хаяг: Монгол, улаанбаатар, энхтайвны өргөн чөлөө 13330, шинжлэх ухааны академийн 4-р байр, ххтх Ulaanbaatar, Mongolia 13330
    И-мэйл: indran@mas.ac.mn, icct@mas.ac.mn
    5
    (1)

    Шилмүүст модны эфирийн тос

    15,000 ₮

    Нарс модны эфирийн тос - Биологийн өндөр идэвхтэй, арьсны эмгэгшилийг эдгээх, хавдрын эсрэг, өвдөлт намдаах, тайвшруулах, астм, бронхит, хөхүүл ханиад дарах үйлдэлтэй.

    Хуш модны эфирийн тос - Гоо сайхны ач холбогдол өндөртэй. Антиоксидант идэвхтэй, арьс болон үсэнд таатайгаар нөлөөлж чийгшүүлэн чангалах, арьсны бүтэц сэргээх үйлчилгээтэй.

    Арцны эфирийн тос - Ил шархыг хурдан эдгээж, бөөрний зам цэвэрлэх, тайвшруулах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй.

    Шилмүүс моддын холимог эфирийн тос - Шилмүүст моддын эфирийн тоснуудыг зохих харьцаагаар хольж, биологийн идэвхийг нэмэгдүүлэн, шилмүүст ойн цогц үнэрийг гаргасан бүтээгдэхүүн.

    Хэрэглэх арга:

    • Суурь тос (вазелин, сүүлний тос, оливийн, кокосын тос г.м) дээр нийт жингийн 2% хүртэл нэмж түрхлэг болгон хэрэглэх.
    • Буцалсан халуун усан дээр 1-3 дусал тос дусааж, толгой дээгүүрээ алчуур нөмөрч утах.
    • Этилийн спиртны 30%-ийн уусмалд (архи) нийт эзэлхүүний 3%  хүртэл буюу 5-10 дусал нэмж, цацлага болгон ашиглах.
    • Арома диффузерт 100 мл усанд 2 дусал байхаар нэмэн, өрөө тасалгаанд өдөрт 3 удаа 30 мин-аар ажиллуулж, агаар цэвэршүүлэх.
    • Нийт давсны 2%-тай тэнцэхүйц хэмжээгээр дусааж, ваннтай усанд орох эсвэл ваннтай усанд шууд дуслаар нэмэх.

    Найрлага: 100% цэвэр эфирийн тос.

    Давуу тал:  Эх орны түүхий эдээс гарган авсан, исэлдэлт, бактер, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь туршилт судалгаагаар нотлогдсон, 100% цэвэр бүтээгдэхүүн.  Гоо сайхан, эрүүл ахуй, үнэрт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой.

    Баталгаажуулалт: “Гар ариутгах бэлдмэл” ашигтай загварын № 2214 тоот гэрчилгээ, “Шингэн арц” агаар ариутгах бэлдмэл ашигтай загварын № 2182 тоот гэрчилгээ, Нарсны эфирийн тосны MNS 2168:75 стандарт.

    Үнэ: 15,000 ₮ /5 мл/, 28,000 ₮ /10 мл/