Хөдөө аж ахуйн их сургууль

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, харъяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

    ҮР БҮРЭХ ТӨХӨӨРӨМЖ

    Зориулалт: Талбайд ил цацдаг үрт ургамлын үрийг хөрстэй адил материалаар (шороогоор) бүрж хорхой шавьж, шувуу идэхээс хамгаалах, эрдэс болон шим бордоогоор бүрэх зориулалттай. Үрийг ингэж бүрж үрлэх үед үрийн жин нэмэгдэж, хүндийн хүчний үйлчлэл ихэссэнээр үрийн хаягдал багасах, хөрсөнд бордоотой нь хамт орсноор үрэнд нөлөөлөх бордооны шимт чанар дээшилнэ.

    Техникийн үзүүлэлт:

    Үр бордоогоор бүрэх машины техник үзүүлэлт
    Хэмжээ Урт (мм) 900
    Өргөн(мм) 800
    Өндөр(мм) 1350
    Жин(кг) 150
    Авцын өргөн (м) 3
    Бүтээмж (кг/цаг) 45
    Таваг Өндөр (мм) 400
    Диаметр (мм) 800
    Материал Нерж
    Цахилгаан хөдөлгүүр Чадал (Вт) 1500
    Гүйдэл (А) 6.6
    Эргэлт  (эрг/мин) 1390

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №2293, 2014 он

    Зохиогч: ХААИС-Инженер, технологийн сургууль
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 88003201
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: elec_eng@muls.edu.mn
    3
    (1)

    БУЛЦУУТ УРГАМЛЫН УРГАЦ ХУРААХ ТӨХӨӨРӨМЖ

    Зориулалт: Шар лууван, бөөрөнхий сонгино, шар манжин зэрэг булцуут хүнсний ногооны ургац хураах зориулалттай. Тракторын хүч сунгах голоос эргэлт авч ажилладаг бөгөөд хөдөлгөөн дамжуулах хэсэг, хөрсийг зүсэх хэсэг, төмсийг шорооноос сэгсэрч салгах хэсэг, их бие гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

    1- хөдөлгөөн дамжуулах хэсэг, 2- ир, 3- сэгсрэгч, 4- их бие, 5- дээд тахир гол,

    6- шатун, 7- доод тахир гол, 8-сэгсрэгчийн гол

    Булцуут ургамал хураах төхөөрөмжийн техник үзүүлэлт
      Хэмжээ Урт (мм) 1000
    Өргөн(мм) 1100
    Өндөр(мм) 800
    Жин(кг) 250
    Шаардагдах чадал 25 м.х
    Бүтээмж 0.2 га/цаг

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №2286, 2014 он

    Зохиогч: ХААИС-Инженер, технологийн сургууль
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 88003201
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: elec_eng@muls.edu.mn
    1
    (1)

    ШУВУУ ҮРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ

    Зориулалт:

    Жимс, жимсгэний тариалангийн ургацын 30-40 хувийг шувуу иддэг гэсэн тооцоо байдаг. Иймд ургацыг шувуунаас хамгаалах зорилгоор тус төхөөрөмжийг ашиглана. Дэлхий нийтэд лазер, дуу чимээ гардаг шувуу үргээгч төхөөрөмжийг ашигладаг бол уг төхөөрөмж нь лазер болон махчин шувууны дуу авиа гаргадаг хосолмол ажиллагаатай.

    Давуу тал:

    Агро лазер 360 градус өнцгөөр эргэнэ, тэнгэр цэлмэг үед 70 м, бүрхэг үед 100 м зайд тусна, 1.5 га талбайг хамгаална, 150-300 см өндөр;

    Хувьсах 220 В, тогтмол 12 В-оор ажиллах боломжтой;

    Байгаль орчин, амьтдад сөрөг нөлөөгүй;

    Ус чийгнээс хамгаалагдсан;

    Лазераас бусад тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлээс нийлүүлж, угсрах боломжтой;

    Шувуу үргээх төхөөрөмж нь чацаргана жимс, жимсгэний талбайд ашиглагдана.

    Үзүүлэлт:

    Оврын хэмжээ урт 1500 мм, өргөн 1500 мм, өндөр 1500 - 3000 мм

    Жин 18 кг /220 В үүсгүүрийн хамт/, 35 кг /12 В үүсгүүрийн хамт/

    Нарны зай 12 В, 90 Вт

    Цэнэг хураагуур 80 А×ц, 12 В

    Цэнэг тохируулагч 15 А, 12 В

    Тогтмол гүйдлийн хөдөлгүүр 105 эрг/мин, 60 Вт

    Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Монгол Улсын Ашигтай загварын гэрчилгээ №20-0002943, 2018 он

    Зохиогч: ХААИС-Инженер, технологийн сургууль
    Вэб сайт: https://muls.edu.mn/
    Утас: 88003201
    Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
    И-мэйл: elec_eng@muls.edu.mn
    5
    (1)

    Эко краст

    Ажлын бээлийний зориулалттай

    5
    (1)

    Урлалын эсгий

    Маузны суурь, аяганы суурь  

    2
    (1)