Гарааны нэмэлт тун ХХК

Уг бэлдмэл нь шинэ бүтээлийн патенттай (№4124), Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны алтан медаль, Шилдэг зохион бүтээгч сертификаттай бүтээгдэхүүн юм.

2018 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар 604 кг-ийг бэлтгэж, өвөлжилт хүндэрсэн аймгуудад нийлүүлж байв. Малд зайлшгүй шаардлагатай эрдэс, амин дэмээр баялаг, эх орны түүхий эдээс гаргаж авсан бэлдмэл тул мал эмнэлгийн салбарт үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүн юм.

Барагшун EN-1 курс нь 25.000₮

Бартазел тос- 1ш нь 5.000₮

Барагшунт тэжээлийн нэмэлт бэлдмэл- 1кг нь 20.000₮

    Бартазел тосон түрхлэг

    5,000 ₮

    Шинэ бүтээлийн Патент №3899 МЭҮФӨ-11.120-0001:12:04 Зориулалт: Арьсны бүх төрлийн шинэ ба хуучин шарх, шалбархай, урагдалт түлэнхий, өвдөг, шагайны үе болон нурууны өвдөлт, үе, мөчний хаван, хавдарыг бууруулах зорилгоор  хэрэглэнэ. Хэрэглэх арга: Шархыг бүрэн цэвэрлэсний дараа шархны гадаргууд нимгэн түрхэж хэрэглэнэ. Үений өвчтэй хэсэгт тосон түрхлэгийг бүрэн шингэтэл илж, түрхэнэ. Шархны гэмтэл, үений өвдөлтийн зэрэгээс хамаарч өдөрт 1-3 удаа түрхэж хэрэглэнэ. Найрлага, орц: Барагшун, ногоон ургамлын хлорофил  агуулсан тосон түрхлэг Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол:

    • Мал, амьтанд зориулсан гадна шархны эмчилгээнд хэрэглэх бусад тосон түрхлэгтэй харьцуулахад нөхөн төлжилт, эмчилгээний шинж чанараас гадна шархыг халдвар авч хүндрэхээс сэргийлэх үйлдэлтэй.
    • Өвөрмөц технологиор бэлтгэсэн барагшун нь гадна  шархны эмгэг жамд ихээхэн нөлөөтэй Staphylococcus aureus-ийн өсгөвөрт тодорхой хүрээ үүсгэн ургалтыг саатуулсан нь ижил нэр төрлийн тосон түрхлэгээс онцлог юм.

    Зохиогч: Т.Энх-Оюун, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D)
    Вэб сайт: http://stf.mn/
    Утас: 96647996, 88245171
    Хаяг: МЭХ-ийн “Нэмэлт тун” ХХК
    И-мэйл: nemelttun@gmail.com, enkh_tulgaa@yahoo.com
    5
    (1)

    “БАРАГШУНТ” тэжээлийн нэмэлт бэлдмэл

    10,000 ₮

    Зориулалт: Байран ба бэлчээрийн маллагаанд буй мал, амьтныг эрдсийн дутлаас сэргийлэх, амин дэмээр хангах, тэжээл боловсруулах замын эмгэг үйлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга: Таван хошуу малын тэжээлийн 10%-д тооцон, тэжээлд нь нэмж, хольж идүүлнэ.

    Найрлага, орц: Витаминт ургамал халгай, байгалийн эрдэст эмт түүхий эд барагшуныг зохистой харьцаагаар хольж, сармисны спиртэн хандаар баяжуулан хатааж бэлтгэсэн хуурай нунтаг холимог.

    Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: Мал, амьтанд зориулсан импортын ижил нэр төрлийн бэлдмэлийг бүрэн орлох чадвартай. Дотоодод бий болсон ижил нэр төрлийн бэлдмэлтэй харьцуулахад химийн бодис, химийн боловсруулалтгүйгээр байгалийн эмт бодисуудад анхан шатны боловсруулалт хийж, эмт чанарыг алдагдуулахгүй, байгал орчинд халгүй технологиор боловсруулсан бэлдмэл юм. Бэлдмэлийн найрлаганд бие махбодод нэн шаардлагатай эрдэс элементүүд, амин дэмүүд, тэжээл боловсруулах замын микрофлор орчны хэвийн байдлыг дэмжих биологийн идэвхит бодисууд агуулагдаж байгаа нь уг тэжээлийн нэмэлт бэлдмэл үйлчиллийн өргөн хүрээтэйг гэрчилнэ.

    Баталгаажилт: Шинэ бүтээлийн Патент №4124, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын 2014 оны алтан медаль, Шилдэг зохион бүтээгч сертификат

    Зохиогч: Т.Энх-Оюун, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D)
    Вэб сайт: http://shop.stf.mn/
    Утас: 96647996, 88245171
    Хаяг: МЭХ-ийн “Нэмэлт тун” ХХК
    И-мэйл: nemelttun@gmail.com, enkh_tulgaa@yahoo.com
    1
    (1)