ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Эм судлалын хүрээлэн нь Монос группийн эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн төв байгууллага юм. Тус хүрээлэн нь Монгол болон гадны орны ургамал, амьтан, эрдсийг ашиглан шинэ эм, гоо сайхан, биологийн идэвхит бүтээгдэхүүн зохион бүтээхээс гадна импортыг орлох химийн гаралтай синтетик түүхий эд ашиглан женерик эмийг зохион бүтээж Моносын эмийн болон хүнсний үйлдвэрт шилжүүлдэг. Түүнчлэн өөрийн харъяандаа Монгол орны 100 гаруй нэн ховор, ховор, ашигт эмийн ургамлын нөөц бүхий Ботаник цэцэрлэгтэй бөгөөд ургамлын гаралтай эмийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, генефондыг хамгаалах зорилготой ажиллаж байна. Хүрээлэн нь нийт 10 гаруй эмийн хэлбэрийн нийт 65 эм бэлдмэлийн судалгааг гүйцэтгэж Монос Фарм эмийн үйлдвэрт хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс 25 нэр төрлийн бүтээгдэхүүн нь брэнд буюу ургамал, амьтаны гаралтай бүтээгдэхүүн байна. Судалгааны хүрээнд хавдарын эсрэг, харшил, ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл, түрүү булчирхайн үрэвсэлийн эсрэг бэлдмэл, чихрийн шижингийн эсрэг бэлдмэл, дархлаа тэтгэх, бөөр хамгаалах, шархны тос, ходоодны шархлааны эсрэг бэлдмэл, пробиотик бүтээгдэхүүн гарган авах ажлыг эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн шатанд гүйцэтгэж байна.

    “ТЕСТИОС” БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН

    Бүтээгдэхүүний найрлага: Нэг капсул Зэлэн зангуу (Tribulus terrestris L.)  ургамлын хуурай ханд 250мг, үхэр, адууны хуурайшуулсан засаа 250мг агуулна.

    Туслах бодис: Цахиурын давхар исэл, магнийн стеарат.

    Хэрэглэх заалт: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг цусан дахь андроген дааврын шүүрлийг нэмэгдүүлж, тамир, тэнхээ сайжруулах, эр бэлгийн эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх, бэлгийн чалх сайжруулах, булчингийн жинг нэмэгдүүлэх тус тус зорилгоор хэрэглэнэ.

    Гаж нөлөө: Одоогоор гаж нөлөө илэрсэн тухай мэдээлэгдээгүй байна. Харшилын урвал илрэх магадлалтай.

    Хориглох заалт: 18 нас хүртэлх хүүхэд болон уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс, ижил найрлагатай эм, бэлдмэл ууж байгаа тохиолдолд давхардуулан хэрэглэхийг хориглоно.

    Анхааруулга: Даавар болон даавар төст бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд бол хэрэглэхээс өмнө эмчийн зөвлөгөө авна. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

    Хадгалах нөхцөл: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 250С -ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

    Савлалт: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 30, 60 болон 90 ширхэгээр флаконд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.

    Хүчинтэй хугацаа: 2 жил

    Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй бөгөөд эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүн

    Зохиогч: ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.monos.mn/mn/
    Утас: 632731
    Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу,
    И-мэйл: research@monos.mn
    4.3
    (3)

    ӨТГӨН ХАТАЛТЫН ЭСРЭГ “СЕННАСАЛТ” БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН

    Бүтээгдэхүүний найрлага: Нэг капсул Сенна (Cassia angustifolia Vahl.) 50 мг, Долгионтсон гишүүнэ (Rheum undulatum L.) 100 мг, хужир 100 мг, туслах бодис: лактоз, магнийн стеарат агуулна.

    Зориулалт: Хурц навчит александр болон Долгионтсон гишүүнэ ургамлын ханданд агуулагдах антрогликозид нь хоол боловсруулах замд эмодин, хризофаны хүчил болж задрах бөгөөд эдгээр нэгдлүүд өтгөнтэй хамт гадагшлах замдаа гэдэсний интеррецепторыг цочроож гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэн өтгөн гадагшлалтыг түргэсгэнэ.

    Хэрэглэх заалт: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг өтгөн хаталтын үед гадагшлалтыг түргэсгэх, архаг өтгөн хаталттай хүн өтгөн хатахаас сэргийлэх зорилгоор зааврын дагуу хэрэглэнэ.

    Хэрэглэх арга, тун: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг унтахын өмнө, оройн хоол идсэнээс хойш 30-60 минутын дараа 1-2 капсулыг усаар даруулж ууна.

    Гаж нөлөө: Одоогоор гаж нөлөө илэрсэн тухай мэдээлэгдээгүй байна. Харшилын урвал илрэх магадлалтай.

    Хориглох заалт: Уг бэлмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

    Анхааруулга: Сарын тэмдэг ирсэн үед, 15-аас доош насны хүүхдэд, жирэмсэн ба хөхүүл эх, гэдэсний түгжрэл, хоол боловсруулах замын цус алдалт, мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт, умайн цус алдалт, ус, электролитийн тэнцэл алдагдах үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Удаан хугацаагаар тогтмол хэрэглэвэл дасал үүсэх эрсдэлтэй. Ижил найрлагатай эм, бэлдмэл ууж байгаа тохиолдолд давхардуулан хэрэглэхийг хориглоно. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

    Хадгалах нөхцөл: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 250С –ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

    Савлалт: “Сеннасалт” капсултай биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 30, 60 ширхэгээр флаконд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.

    Хүчинтэй хугацаа: 2 жил

    Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй бөгөөд эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүн болно.

    Зохиогч: ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.monos.mn/mn/
    Утас: 632731
    Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу,
    И-мэйл: research@monos.mn
    4.3
    (3)

    “НЕФРОС” бөөр хамгаалах бэлдмэл

    НАЙРЛАГА: Нарийн навчит цахилдаг (Iris tenufolia Pall), Хос шивүүрт улаагана (Ribus diacantum Pall), Хуурмаг булчирхайт ортууз  (Oxytropis pseudoglandulosa)

    ҮЙЛДЭЛ: Нарийн навчит цахиалдаг нь бөөрний түүдгэнцэр, сувганцарын хучуур эсүүдийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, бөөрний париеталь эсэд явагдах электролитын солилцоог хэвийн болгох антиоксидант идэвх үзүүлснээр мембран бэхжүүлж, бөөр хамгаалах үйлдэл үзүүлнэ. Хос шивүүрт улаагана нь судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж шээлгэх, хаван бууруулах, шээсний замын үрэвсэл намдаах үйлдэл үзүүлнэ. Хуурмаг булчирхайт ортууз дархлаа сайжруулах үйлдэлтэй.

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Нефрос нь бөөрний гэмтлийн үед бөөрний тахир сувганцар болон бөөрний түүдгэнцэрийн эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулан бөөрний түүдгэнцэрээр 1 минутанд шүүгдэх цусны сийвэнгийн хэмжээг ихэсгэж (креатининий клиренс), түүдгэнцэрийн шүүрлийн түвшинг нэмэгдүүлж /GFR/, цусан дах креатининий хэмжээг багасгах үйлдэлтэй. Мөн бөөрний тахир сувганцарын хучуур эсийг эрчимжүүлж, хучуур эсийн суурин мембран дах бөөмийн митоз хуваагдлыг дэмжсэнээр тахир сувганцараар мочевиний шимэгдэлтийг сайжруулж, амин хүчлүүдийн солилцооны дүнд үүссэн шүвтэрийг хоргүйжүүлэн азот ялгаруулах үйл ажиллагааг нэмэгдүүлж, цусны ийлдсэн дэх мочевины хэмжээг багасгах фармакологийн үйлдэлтэй

    Анхааруулга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

    Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

    Хэрэглэх арга, тун: 12 наснаас дээш болон насанд хүрэгсэд 2 ширхэгээр 2 удаа (өглөө орой), 6-12 насныхан  1 ширхэгээр өдөрт 2 удаа (өглөө орой) хоол идснээс 30 минутын дараа буцалсан бүлээн усаар даруулж зажлахгүй ууна.

    Хадгалах нөхцөл: Бэлдмэлийг хуурай, хэвийн нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

    Савлалт: Бэлдмэлийг 10 ширхэгээр PVC-нд савална.

    Зохиогч: ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.monos.mn/mn/%D0%BD%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D0%BB-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8%D1%83%D0%B4/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%BE%D1%81-%D0%BD%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D0%BB/%D1%8D%D0%BC-%D1%81%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BD/
    Утас: 632731
    Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу,
    И-мэйл: research@monos.mn
    2.5
    (2)

    ’ИММУНОС‘’ ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН

    НАЙРЛАГА:

    • Өндөр зоосон цэцэг (Inula helenium L )
    • Монгол хунчир (Astragalus mongolicus Bge)

    ҮЙЛДЭЛ: Өндөр зоосон цэцэг нь шээс хөөх, дархлаа дэмжих, бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

    Монгол хунчир нь бие махбодын дархлалын тогтолцоог сайжруулах үйлдэлтэй, мөн цусны даралт бууруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулаж төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй.

    ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Цочмог хэлбэрийн халдварт өвчнүүд, харшил, идээт болон үрэвслийн гаралтай өвчнүүд, түлэгдэлт, яршил, дархлаа дутагдалын бүх хэлбэр, биеийн эсэргүүцэл сулрах үед, мөн ханиаднаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    хориглох заалт: ИММУНОС шахмалын найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

    Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

    Хэрэглэх арга, тун: 12 наснаас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2 шахмалыг өдөрт 2 удаа (өглөө орой), 6-12 насныхан  1 шахмалыг өдөрт 2 удаа (өглөө орой) хоол идснээс 30 минутын дараа усаар даруулж ууна.

    Хадгалах нөхцөл: 25 ºС –ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

    Зохиогч: ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.monos.mn/mn/
    Утас: 632731
    Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу,
    И-мэйл: research@monos.mn
    3
    (1)

    ШАРТАЛТЫН ЭСРЭГ ‘‘ДОКТОР ЛИВ’’ БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН

    Бүтээгдэхүүний үндсэн найрлага: Урсодиоксихолын хүчил 40 мг, ампелопсин 300 мг

    Хэрэглэх заалт: “Доктор лив” БИБ-ийг архи, согтууруулах удаа хэрэглэх үед цусан дахь этилийн спиртийн агууламжийг бууруулах, биеэс архины хор гадагшлах явцыг хурдасгах элэгний архаг өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Хэрэглэх арга, тун: Гурван хундага буюу 100 мл архи хэрэглэсэн бол 1-2 ширхэг,  6 хундага буюу 300 мл орчим архи хэрэглэсэн бол 2-4 ширхэгийг болон согтолтоос хамаарч архи уусны дараа хэрэглэнэ. Элэгний өвчлөлөөс сэргийлэх, элэг хамгаалах зорилгоор 1 ширхэгээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

    Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

    Хориглох заалт: 18 –аас доош насныхан, уг бэлдмэлийн найрлагад орсон бодист мэдрэг хүмүүс болон ижил төрлийн найрлагатай эм бэлдмэл  хэрэглэж байгаа тохиолдолд хэрэглэхийг  хориглоно.

    Хадгалах нөхцөл: “Доктор-лив” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хуурай, хэвийн нөхцөлд хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.

    Савлалт: “Доктор лив” БИБ-нийг 30 капсулаар флаконд савлана .

    Хүчинтэй хугацаа: 2 жил

    Хэрэв та ямар нэг эм хэрэглэж байгаа, эсвэл эмчийн хяналтанд байгаа бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

    Зохиогч: ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
    Вэб сайт: https://www.monos.mn/mn/
    Утас: 632731
    Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн тойруу,
    И-мэйл: research@monos.mn
    3
    (1)