ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ТАНИЛЦУУЛГА

Шинжлэх Ухааны Академийн харьяа Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн нь Монголын биологийн шинжлэх ухаанаар мэргэшсэн судлаачидтай хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагын нэг бөгөөд 130 гаруй  эрдэм шинжилгээний ажилтантай. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн Монгол орны биологийн олон янз байдал, түүний бүрэлдхүүн хэсэг амьтан, ургалмын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг Монгол орны ургамлаас ялган цэвэршүүлэх, хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, шим мандлын хувьсал түүний амьдралыг тэтгэн буй системийг хамгаалах ач холбогдол, зүй тогтлыг судлан илрүүлж, биологийн нөөц баялагийг хамгаалах, тогтвортой ашиглах, үндэслэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

    Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.)

    5,000 ₮

    Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.) нь эмийн ашигт, ховор статустай өвслөг ургамал юм. Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухаанд эмийн 181 жорын найрлагад орох бөгөөд жорын найрлагад орох давтамжаараа 36-рт бүртгэгдсэн. Уламжлалт анагаах ухаанд өргөнөөр хэрэглэгддэг (Мана-4, Норов-7, Марчин-13, Лидэр-7, Жонлон-5, Лидэр-5, Мана-10 зэрэг 31 тан эмийн жоронд ордог) бөгөөд түүнд агуулагдах матрин, оксиматрин, софоридин зэрэг хоёрдогч метаболитууд нь үрэвсэл, бактери, хавдар, вирусын эсрэг гэх мэт биологийн идэвх үзүүлдэг. 2017-2019 оны суурь судалгааны ажлаар Үнэгэн сүүлхэй лидэрийг биотехнологийн аргаар бичил ургамал гарган авч, ex vitro-д (хөрс, хүлэмж) дасан зохицох нөхцлийг тогтоон улмаар гадаа ил талбайд шилжүүлэхэд 80%-ын амьдралттай байгааг тогтоосон. Ургуулах протокол бий болгон шинэ бүтээлийн патентийг улсын оюуны өмчийн газарт мэдүүлээд байна (10-2020-0006603).

    Утас: 99674862, 99291217
    Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвны өргөн чөлөө 54Б
    1
    (1)

    Органик саван

    3,500 ₮

    Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх хүрээнд сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай  органик саван үйлдвэрлэж байна.

    Утас: 99269667, 91055009, 88627278, 89909521
    Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвны өргөн чөлөө 54Б
    И-мэйл: mendamarm@mas.ac.mn
    5
    (1)

    “Bioplus” барагшун

    Барагшун нь каль, кальц, цахиур, хөнгөн цагаан, төмөр, натри, марганц зэрэг 30 шахам элемент, 10 гаруй амин хүчил, олон төрлийн витамин агуулдаг тул бие махбодийн бодисын солилцоог зохицуулах эд эсийн нөхөн сэргээлтийг сайжруулах, захын мэдрэлийн судлын үйл ажиллагааг сэргээх, ясны бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх, элдэв үрэвслийг намдаах, нян устгах бактерийн үйлчилгээтэй учраас олон төрлийн өвчнийг анагаах, нас уртасгах, залуужуулах зорилгоор олон зууны турш хэрэглэж ирсэн түүхтэй.

    Үнэ: 12000₮, 35000₮, 45000₮

    0
    (0)