ӨТГӨН ХАТАЛТЫН ЭСРЭГ “СЕННАСАЛТ” БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН

Description

Бүтээгдэхүүний найрлага: Нэг капсул Сенна (Cassia angustifolia Vahl.) 50 мг, Долгионтсон гишүүнэ (Rheum undulatum L.) 100 мг, хужир 100 мг, туслах бодис: лактоз, магнийн стеарат агуулна.

Зориулалт: Хурц навчит александр болон Долгионтсон гишүүнэ ургамлын ханданд агуулагдах антрогликозид нь хоол боловсруулах замд эмодин, хризофаны хүчил болж задрах бөгөөд эдгээр нэгдлүүд өтгөнтэй хамт гадагшлах замдаа гэдэсний интеррецепторыг цочроож гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэн өтгөн гадагшлалтыг түргэсгэнэ.

Хэрэглэх заалт: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг өтгөн хаталтын үед гадагшлалтыг түргэсгэх, архаг өтгөн хаталттай хүн өтгөн хатахаас сэргийлэх зорилгоор зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг унтахын өмнө, оройн хоол идсэнээс хойш 30-60 минутын дараа 1-2 капсулыг усаар даруулж ууна.

Гаж нөлөө: Одоогоор гаж нөлөө илэрсэн тухай мэдээлэгдээгүй байна. Харшилын урвал илрэх магадлалтай.

Хориглох заалт: Уг бэлмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга: Сарын тэмдэг ирсэн үед, 15-аас доош насны хүүхдэд, жирэмсэн ба хөхүүл эх, гэдэсний түгжрэл, хоол боловсруулах замын цус алдалт, мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт, умайн цус алдалт, ус, электролитийн тэнцэл алдагдах үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Удаан хугацаагаар тогтмол хэрэглэвэл дасал үүсэх эрсдэлтэй. Ижил найрлагатай эм, бэлдмэл ууж байгаа тохиолдолд давхардуулан хэрэглэхийг хориглоно. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Хадгалах нөхцөл: “Сеннасалт” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 250С –ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Савлалт: “Сеннасалт” капсултай биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 30, 60 ширхэгээр флаконд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй бөгөөд эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүн болно.