Description
Бүтээгдэхүүний найрлага: Нэг капсул Зэлэн зангуу (Tribulus terrestris L.) ургамлын хуурай ханд 250мг, үхэр, адууны хуурайшуулсан засаа 250мг агуулна.
Туслах бодис: Цахиурын давхар исэл, магнийн стеарат.
Хэрэглэх заалт: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг цусан дахь андроген дааврын шүүрлийг нэмэгдүүлж, тамир, тэнхээ сайжруулах, эр бэлгийн эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх, бэлгийн чалх сайжруулах, булчингийн жинг нэмэгдүүлэх тус тус зорилгоор хэрэглэнэ.
Гаж нөлөө: Одоогоор гаж нөлөө илэрсэн тухай мэдээлэгдээгүй байна. Харшилын урвал илрэх магадлалтай.
Хориглох заалт: 18 нас хүртэлх хүүхэд болон уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс, ижил найрлагатай эм, бэлдмэл ууж байгаа тохиолдолд давхардуулан хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга: Даавар болон даавар төст бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд бол хэрэглэхээс өмнө эмчийн зөвлөгөө авна. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 250С -ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт: “Тестиос” биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 30, 60 болон 90 ширхэгээр флаконд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Энэхүү бүтээгдэхүүнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгээгүй бөгөөд эм төст биологийн идэвхт бүтээгдэхүүн