“ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ТҮГЭЭМЭЛ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ”

Description

Энэхүү гэрэл зургийн цомог нь Монгол орны шинжлэх ухаан-танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн олон төрлийг тусгаж тэдгээрийн дотроос цөөнгүй олдвор нь олонд анх удаа дэлгэн үзүүлж буй онцлогтой. Цомогт орсон шинжлэх ухааны нээлтийн түвшинд тогтоогдсон, музейн үзмэрийн хувьд дахин давтагдашгүй зарим олдворын талаар онцолбол “Ноцолдож байгаад бие биетэйгээ зууралдаж мөхсөн 2 төрлийн үлэг гүрвэл”, “Эвэр үлэг гүрвэлийн бяцхан зулзагын нэг дор мөхсөн сүрэг”, “Өндгөө шувуу шиг үүрэн дотроо даран сууж байсан махан идэшт үлэг гүрвэл” зэргийг жишээ болгон дурдаж болно.

Энэхүү “Монголоос олдсон үлэг гүрвэлүүд” шинжлэх ухаан танин мэдэхүйн зургийн цомог нь олдворуудыг геологийн насаар нь ангилсан нийт 6 бүлэгтэй, мэргэжлийн гэрэл зурагчид болон үлэг гүрвэл судлалын үндэсний эрдэмтэд, эртний амьтан ургамлыг сэргээн зурдаг палеоартист чиглэлээр мэргэшиж байгаа залуу зураач нарын хамтын бүтээл юм.

Ашиг тус: Монголоос олдсон үлэг гүрвэлүүдийн олдворыг гэрэл зургаар баталгаажуулан хадгалах, гадаад дотоодын сонирхогчдод сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эртний шим ертөнцийн талаар мэдлэг олгох, бахархлыг төрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.