Сарлагийн сүүгээр сүүн хурууд үйлдвэрлэх технологи

Description

Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ № 11924

Тодорхойлолт: Сарлагийн түүхий шинэ сүүгээр өвөрмөц технологийн дагуу боловсруулж үйлдвэрлэдэг уураг, төрөл бүрийн амин дэмээр баялаг, илчлэг өндөртэй,  амт чанар сайтай экологийн цэвэр бүтээгдэхүүн. 100 г сүүн хурууданд агуулагдах тослог 28-32%, уураг 37-50%, чихэр 10-15%, эрдэс 3-4%, илчлэг чанар 450-510 ккал байна.

Зориулалт: Хүний хоногийн уураг болон витамин эрдэс бодисыг нөхнө.

Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол: Нутаг усандаа “Тамирын цагаан ааруул” гэж нэршсэн сүүн хуруудыг 40-өөд жилийн өмнө цагаан идээний үйлдвэрт үйлдвэрлэлийн хэд хэдэн дамжлагаар үйлдвэрлэдэг байсныг өөрчлөн өрхийн жижиг аж ахуйн нөхцөлд үйлдвэрлэх хялбар технологийг боловсруулан үйлдвэрлэлд шилжүүлснээр борлуулалт сайтай, малчин өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхээс гадна уламжлалт цагаан идээ боловсруулахыг бодвол хөдөлмөр хөнгөвчилсөн цаг бага зарцуулдаг, хадгалахад чанараа алдахгүй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн зах зээлийн эрэлт ихтэй брэнд бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх арга: Хоногт 200-300 граммаар хэрэглэхэд тохиромжтой.