Нунтаг маалингын

Description

Маалингын үрийн нунтагийн ашиг тус :

Маалингын үрэнд агуулагдаж буй тосыг нь шахаж авсанаар үрэнд агуулагдаж байсан уургийн хэмжээ ойролцоогоор тавин хувь нэмэгдэж 33,51-34,0 %  болсоноор энэ үрийн үлдэгдлийн  гурил нь  бусад хүнсний бүтээгдэхүүнүүдээс уургийн агуулгаар харьцуулашгүй өндөр тэжээлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болж байна. Мөн маалингын үрэнд агуулагдаж байгаа бусад нэгдлүүд , витаминууд ба элементүүд мөн тодорхой хэмжээгээр агуулагдаж үлдсэн болно.

Энэхүү бүтээгдэхүүнийг цагаан хоолтон хүмүүс хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр өдөрт авах ёстой уургийн  ихэнх хэсгийг авах бүрэн боломжтой тэжээллэг чанар өндөртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Хэрэглэх заавар: Өдөр бүр 2-3 хоолны халбага . Цагаан хоолтон хүмүүс илүү хэмжээгээр хэрэглэх боломжтой.  Мөн дангаар нь буюу бусад ургамалын үрнүүдийн хамт  тараг, жимсний шүүс , чанамал ба бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд хольж хэрэглэхээс гадна нарийн боов, талхны төрлийн жигнэмэг бүтээгдэхүүнүүдэд нэмэлт байдлаар ашиглах боломжтой.

Савны амыг онгойлгосноос хойш хөргөгчид хадгална.

Гэрэл ба  агаар үл нэвтрэх давхар хамгаалалт бүхий уут нь тухайн бүтээгдэхүүн буй ашигт бүрдэлүүдийн тэжээллэг шинж чанаруудыг хадгалах ба удаан хугацаагаар хэвийн , шинээрээ  байлгахад туслана.  Хадгалахын тулд  савнаас агаарыг шахаж гаргасны дараа   амсарыг нь сайн хааж өгнө. Савыг онгойлгосноос хойш 3-4 сарын дотор гүйцэд хэрэглэж дуусгах  нь чухал. Хадгалалтын хугацааг уртасгахын тулд хөлдөөж хадгалах боломжтой.

Хүнсний Эрдэм шинжилгээ,үйлдвэрлэлийн “САМО” Институтийн ХШНЛабораторийн ба ШУТИС-ын Хүнс судлалын Эрдэм шинжилгээний төвийн сорилтуудын дүн :

Шинжилсэн үзүүлэлтүүдийн нэр,хэмжих нэгж Шинжилгээний арга Стандарт шаардлага Үр дүн
1.Чийглэг , % MNS0254-3 : 1996 5,09 – 7,0
2. Тослог, % MNS0342 : 1984 13,4 – 20,65
3.Нүүрс ус , % FRC-WI-ChemS-MA-09 16,9
4. Уураг , % MNS0254.6 : 1979 33,51 – 34,0
5.Үнслэг , % MNS ISO 2171 : 2002 4,9 – 6,32
6. Эслэг , % MNS 4264:1995 21,0
7.Илчлэг, ккал MNS 5035:2001 419,4