Маалингын үр

Description

Маалинга буюу “Linium usitatissimum нь латин хэлэнд “Most useful – “хамгийн их ашиг тустай “ гэсэн агуулгатай  үг бөгөөд  хүн төрөлхтөн  5 мянган  жилийн урьдаас  түүний эмчилгээ , тэжээлийн ашигт шинж чанаруудыг мэдэж өргөнөөр  ашиглаж ирсэн юм.  Манай компани 2016-2020 онуудад Монгол оронд дээрхи ургамалыг тарималжуулан түүний  үр, тос ба тосыг нь ялгаж авсан үрийн үлдэгдлийг  нунтаглан савлаж  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /гурил/ байдлаар ард түмнийхээ эрүүл мэндийн үйлсэд  өргөн барьж байна.

Маалингын үрийн ашиг тус :

Маалингын үр нь ургамалын эслэг,  SDG лигнанууд , альфа-линолений ханаагүй тосны хүчил Омега-3 ба уураг, А , Е, B-ийн бүлгийн  витаминууд зэрэг олон төрлийн витаминууд, кальци , төмөр, магни , цайр, зэс, кали, натри, хром, селен, фолийн хүчил зэрэг хүний биед хамгийн их ач тустай элементүүд , нэгдлүүдийн үнэт эх үүсвэр юм.

Маалингын үрэнд их хэмжээгээр агуулагдаж буй ургамалын эслэг нь хүний биеийн хоол боловсруулах замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг хэвийн үйлчилгээнд байлгах  болон  өөх тосыг шаардлагатай түвшинд тогтвортой хадгалахад чухал ач холбогдолтой .

Сүүлийн жилүүдэд  олон оронд маалингын тосонд агуулагдаж буй SDG лигнануудын талаархи судалгааны ажлууд маш эрчимтэй хийгдсэний үр дүнд  ургамалын гаралтай эдгээр фитоэстрогенууд нь дааврын  хамааралтай (хөхний, савны , бамбай булчирхайн ба шулуун гэдэсний зэрэг) зарим төрлийн хавдрын эсүүдийн эсрэг үйлчлэх чадвартайгаас   гадна антиоксидант шинж чанар маш өндөр болох нь тогтоогдоод байна.

Альфа-линолений ханаагүй тосны хүчил Омега-3 нь зүрх-судасны эрхтэний үйл ажиллагааг дэмжих ба  үс, арьс ба хумсыг өнгөлөг, эрүүл байлгахад чухал үүрэгтэй .

Маалингын үр нь уургийн тэжээллэг чанараараа (цэвэр казейны уураг  100 оноо ) 92 оноогоор үнэлэгддэг. Түүний уургийн найрлаганд бүх  төрлийн  үл орлогдох чухал амин хүчлүүд агуулагддаг.

Шинэ зуун гарсанаас хойш маалингын үр нь хүний эрүүл хооллолтонд чухал үүрэг гүйцэтгэж олон төрлийн өвчнөөс  урьдчилан сэргийлэх   эрүүл амьдралын дэглэмд  өргөн хэмжээгээр ашиглах болсон байна . Манай орны хувьд хүн амын нас баралтын  шалтгаануудын  дотор зүрх судасны өвчин эхний байранд  орж байгаа бөгөөд  эх орны хөрсөнд,  экологийн цэвэр орчинд ургуулан гаргаж авсан тосны маалингын ургамалын үр ба тосыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хүн амын хүнсний хэрэгцээнд тогтмол хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх , түүний дотор зүрх судасны өвчлөлтийг 40 хүртэл хувиар бууруулах  чухал  ач  холбогдолтой  юм.

Хэрэглэх заавар: Өдөр бүр 2-3 хоолны халбага . Мөн дангаар нь буюу бусад ургамалын үрнүүдийн хамт , тараг, жимсний шүүс , чанамал ба бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд хольж хэрэглэхээс гадна нарийн боов, талхны төрлийн жигнэмэг бүтээгдэхүүнүүдэд нэмэлт байдлаар ашиглах боломжтой.

Савны амыг онгойлгосноос хойш хөргөгчид хадгална.  Гэрэл ба  агаар үл нэвтрэх давхар хамгаалалт бүхий уут нь тухайн бүтээгдэхүүнд  буй ашигт бүрдэлүүдийн тэжээллэг шинж чанаруудыг хадгалах ба удаан хугацаагаар хэвийн , шинээрээ  байлгахад туслана.  Хадгалахын тулд  савнаас агаарыг шахаж гаргасны дараа   амсарыг нь сайн хааж өгнө. Савыг онгойлгосноос хойш 3-4 сарын дотор гүйцэд хэрэглэж дуусгах нь чухал. Хадгалалтын хугацааг уртасгахын тулд хөлдөөж хадгалах боломжтой.

Тэжээлийн найрлага       Supplement facts

Хэрэглэх хэмжээ 2 хоолны халбага (14 грам) / Serving Size 2 Tbsp (14g)

Нийт хэрэглэгдэх хэмжээ / Serving per Container 70-72

                                           1000 гр савлахад 70-72

                                            250 гр савлахад 17-18

Нэг удаад хэрэглэх хэмжээ                         Өдөрт хоол хүнсээр авах хэмжээний хувь,%

Ammount per Serving                                                          % Daily Value

Илчлэг / Calories     70,5  калори/ Calories  
Өөх тосноос авах илчлэг / Calories from Fat    55 калори/ Calories  
Нийт өөх тос  6 гр/ Total Fat 6g                                                              9%
Ханасан өөх тос 0,5 гр / Saturated Fat 0,5 g                                              3%
Тосны ханаагүй полихүчил 4 гр / Folyunsaturated Fat 4g                           ↑
Тосны ханаагүй моно хүчил 1 гр / Monounsaturated Fat 1g                     ↑
Нийт нүүрс ус 4 гр / Total Carbohydrate 4g                                             1%
Ургамалын эслэг 4,71 гр / Dietary Fiber 4,71 g                                            18,84%    
Уураг 2,97 гр/ Protein 2,97 g                                                                                          
Кальци 28,9 мгр  / Calcium 28,9 mg                                                           3,4%
Төмөр 1,2 мгр / Iron 1,2 mg                                                                       5,2%
Магни 55 мгр / Magnesuim 55mg                                                              13,8%
  Натри 6 мгр / Sodium 6 mg                                                            lеss than 1%
Омега – 3 (альфа линолений хүчил) 3,6 гр                                               188%

Omega – 3 (alpha – linolenic acid ALA) 3,6 g

Омега-6 (линолийн хүчил ) 0,5 гр                                                                     ↑

Omega-6 (linoleic acid LA) 0,5 g                                                            

Омега-9 (тосны хүчил) 0,6 гр

Omega-9(oleic acid OA) 0,6 g                                                                           ↑                                                   

Лигнанууд 96 мг / Lignans (SDG) 96 mg                                                         ↑
*Өдөрт хоол хүнсээр авах хэмжээг 2000 калори хэрэглэх хэрэгцээнд суурилан тооцов.

* Percent Daily Values(DV) are based on a 2000  calorie diet.

Өдрийн норм тодорхойлогдоогүй. ↑ Daily Value not established