Коллагений гидролизат

Description

Бод малын арьс, ширийг физик-химийн болон ферментийн боловсруулалтад оруулан, хуурайшуулж гарган авсан уусамтгай коллаген. Найрлагадаа пептид, аминхүчлүүдийг агуулна. Цагаан цайвар өнгөтэй, гаж амт, үнэргүй нунтаг бүтээгдэхүүн.

Зориулалт: Хүнс, эмчилгээний зориулалттай биологийн идэвхт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглана. Арьс, яс, холбогч эдийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, үс, хумсны ургалтыг сайжруулах үйлчлэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүний үндсэн болон нэмэлт түүхий эд болгон ашиглах боломжтой.

Найрлага: Уураг – 79%, гидроксипролин – 10%, чийг – 5%, тос – 1.2%, үнслэг – 4.3%.

Давуу тал: Усанд сайн уусдаг, шимэгдэлт, шингэц сайтай.

Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар, ТЭЗҮ, Шинэ бүтээлийн №10-0004928 тоот патент

Үнэ: 90,000-120,000 ₮ /1 кг/

Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр