Description
Энэхүү бүтээл нь өмнөх үг, үндсэн гурван хэсэг, англи хэлээр хавсаргасан дүгнэлтээс бүрдэж байна. Нэгдүгээр хэсэгт, хэлний түвшнүүдэд үгийн илрэх шинж, орчин цагийн монгол хэлний үгийн сангийн хувьсал өөрчлөлийн талаар бичсэн бүтээлүүдийг багтаажээ. Үг бол хэлний үндсэн нэгж учир хэлний түвшин бүрд өөр өөрийн өвөрмөц үүргээр оролцож байдаг байна. Хоёрдугаар хэсэгт үгийн гарал судлал,Гуравдугаар хэсэгт монголчуудын мэдлэг, соёлын өвийг хамгийн ихээр тээж, хадгалж байдаг монгол хэлний хэлц үг судлалын талаар бичсэн өгүүллүүдийг оруулжээ.