Description
Гол үйлчлэх биологийн идэвхт бодис: Давирхайнд агуулагдах терпентин.
Зориулалт: Өвчин намдаах, арьс нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарах, шарх эдгээх, арьсанд тэжээл өгөх.
Хэрэглэх заалт: Арьсны, амьсгалын замын, шүд ба буйлны үрэвсэл , үе мөчний өвчнүүд, холбогч эдийн гэмтэл, ясны хугарал, түлэгдэлт, арьсны шарх, хатиг, хөхний үрэвсэл, уруул хагарах, артрит, гуравласан мэдрэлийн үрэвсэл, остеохондроз, радикулит, ревматизм, ангина, грипп, багтраа, венийн судас бүдүүрэх, шамбарам зэрэг өвчний үед гадуур түрхэж хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Хоолой, шүдний өвчин, буйлны үрэвсэлд 1-3 минут зайлж хэрэглэнэ. Амьсгалын замын өвчний үед хамрын салстад түрхэнэ, цээж нуруунд түрхэн массаж хийнэ. Дархлаа сэргээхэд нүүр, чих, гарын алга, хөлний уланд нимгэн түрхэж, цэгэн массаж хийнэ. Шамбарам /геморрой/ өвчний үед шулуун гэдэсний амсарт түрхэнэ.
Найрлага: Самрын болон олеум тос, шилмүүст модны давирхай, эмийн ургамлын ханд, нарс, жодоо модны эфирийн тос.
Баталгаажуулалт: Үйлдвэрлэх технологийн заавар
Үнэ: 8000 ₮ /100 гр/, 3000 ₮ /30 гр/, 5000 ₮ /100 мл/
Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр