“АМПЕТ” БЭЛДМЭЛ

Description

Сүүний цэвэр уураг – ээдэмцрийн гаралтай пептид, аминхүчлүүд дээр суурилсан эмчилгээ сувиллын бэлдмэл. Уургийн солилцоог идэвхжүүлж, бүх төрлийн эрхтний үйл ажиллагааг дэмжин, хоол боловсруулалтыг сайжруулж, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэн, ядаргааг багасгах, тэнхээ тамирыг сэргээн сэлбэх үйлчлэлтэй. Шаравтар өнгөтэй, эхүүн үнэр, амттай, усанд сайн уусдаг нунтаг.

Зориулалт: Эмчилгээ сувиллын бэлдмэл.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа амны том халбагаар 200 мл усанд найруулж ууна.

Найрлага: 100г бэлдмэлд лизин – 2.2 г, гистидин – 0.6 г, аргинин – 0.7 г, триптофан – 0.5 г, треонин – 0.3 г, метионин – 0.6 г, валин – 1.3 г, лейцин – 2.0 г, изолейцин – 0.7 г, фенилаланин – 1.0 г, аспарагины хүчил – 2.1 г, глутамины хүчил – 1.2г , глицин – 0.2г , аланин – 0.7 г, цистеин – 1.1г, тирозин – 0.5 г, серин – 0.6 г.

Давуу тал:  Хоол боловсруулах эрхтэнд нэмэлт ачаалал өгөхгүй шингэх ба  найрлагадаа биологийн идэвхт пептидүүд агуулна.

Баталгаажуулалт: “Ампет” биобэлдмэл №624 тоот зохиогчийн гэрчилгээ, MNS 4134-92 стандарт.

Борлуулах цэг: Мэдээллийн технологийн үндэсний паркийн 1 давхарт Шинжлэх ухаан технологийн дэлгүүр