Description
ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 1
Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ
БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг
СЭДЭВ: Дүрсийг таних, өнгийг нэрлэх
ЗОРИЛГО: Дөрвөлжин дүрсийг таних, нэрлэх, барих, эвлүүлэх, хэмжээгээр ангилах, хуваах, өнгөөр ялгах
Заах арга: Тайлбарлах арга, тооллын арга, урамшуулах арга
Хэрэглэгдэхүүн:
- Дөрвөлжин дүрсээс бүтсэн, 3 өнгөөр ялгасан, шаталсан хэмжээтэй, модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
- Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн зураг, суурь тавиур
Аргачлал:
- Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
- Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган, өрж байрлуулна.
- Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
- Дөрвөлжин дүрстэй тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
- Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг суурь дээр шатлуулан давхарлаж байрлуулна.
- Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, тоолж байрлуулах, дөрвөлжин хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх, тайлбарлан ярилцана.
- Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
- Тоглоомоо хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.