| Шинэлэг байдал, давуу тал буюу ач холбогдол: |
Төмс нь С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөөтэй. Та өдөрт 300 г төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авна. Харин 400 г төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд “С” аминдэм 25 мг байдаг. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотолжээ. |