ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СТРАТЕГИ, БОДЛОГО, ИННОВАЦ, ХӨГЖЛИЙН АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

📌Тус үйл ажиллагаанд Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Бадамцацрал, Мэдээллийн сан, төслийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Л.Тогтохбуян, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа С.Тайван, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганхүү, Инновац, дүн шинжилгээний хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Түвшинбаяр нар оролцлоо.
📌Санамж бичгийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ашиглах, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, чиг хандлагыг судлах, шинжлэх ухаан, техник, технологийн болон инновацын шийдлийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, турших, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Хуваалцах
Хуваалцах: