2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ШУТСангийн захирал Э.Энхпүрэв БНХАУ-ын Бээжин хотод Өвөр Монголын Өөртөө Засах Орон ба Бээжин хотын захиргааны хамтран байгуулсан “Beijing Zhongguancun Jingmeng Hi-Tech Business Incubator” инкубаторт зочиллоо. Тус инкубаторын хамт олон Монгол улсад хэрэгжүүлж, хамтарсан төслийг хүрээнд нутагшуулж болохуйц технологи болох хиймэл оюун ухаанд суурилсан видео тоглоом, алсын удирдлагат уул уурхайн удирдлагын систем, цөлжилтийг бууруулах технологи, хиймэл оюун ухаанд суурилсан сэргээгдэх эрчим хүчний хураагуурын технологи, малын гаралтай бүтээгдэхүүнээс гаргасан эм бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ инкубатор нь Өвөр Монголын инкубаторыг Бээжин хотод байгуулж, Өвөр Монголын дэвшилтэт технологи бүтээж, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа чадварлаг боловсон хүчнийг Бээжин хотод бодлого, санхүү, хамтын ажиллагаагаар дэмжин холбож буй байгууллага юм.