Ирээдүйд сангийн санхүүжилттэй төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай ажлуудад Great Wall Enterprise Institute дэмжлэг авах талаар ярилцлаа

ШУТСангийн захирал Э.Энхпүрэв 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Great Wall Enterprise Institute-тэй уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах ажлуудаа хэлэлцлээ. Тус институт нь 1993 оноос хойш Хятад улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын тэргүүлэх судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд ШУТСантай хамтран Монгол улсын Шинжлэх ухааны парк байгуулах ажлын суурь судалгааг хийж гүйцэтгэж байсан юм. Иймд ирээдүйд сангийн санхүүжилттэй төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад шаардлагатай ажлуудад энэ газраас дэмжлэг авах талаар ярилцлаа.

Хуваалцах
Хуваалцах: