ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон докторын зэрэгтэй залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнд инноваци бий болгоход чиглэсэн докторын дараах судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаж байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгчид “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг”-ийг олгох юм.

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын (хуучнаар) 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу /ЖУРАМ ХАРАХ/ боловсруулан, материалаа бүрдүүлэн оролцоно.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.

Төслийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23:59 цаг хүртэл  www.project.stf.gov.mn цахим хуудсаар хүлээн авна.

Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газар

Эдийн засаг, хөгжлийн яам

Холбоо барих утас: 51-261734

Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ