“Олон улсын түвшинд судалгааны бүтээл бичих, хэвлүүлэхэд анхаарах зарим зүйлс” сэдэвт сургалт боллоо

Боловсролын судалгаа инновацын төв /БСИТ/ нь Шинжлэх Ухаан Технологийн Сан /ШУТС/-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу эрдэм шинжилгээний үр дүнг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг сурталчлах чиглэл, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажлыг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ач холбогдол, үр өгөөжийг таниулах, сурталчлах өдөрлөг зохион байгуулах зорилготой билээ.
Энэхүү ажлын төлөвлөгөөний дагуу Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл “Олон улсын судалгааны сэтгүүлийн ангилал ба эрдэм шинжилгээний өгүүлэл олон усын сэтгүүлд хэвлүүлэх нь” сэдвээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Математик, Байгалийн ухааны сургуулийн 40 гаруй залуу судлаач, багш нар, ахисан түвшний суралцагчдад лекц уншиж, хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав.
Уг сургалтын зорилго нь залуу судлаач, багш нар, магистрант, докторантуудын судалгааны бүтээлээ олон улсын түвшинд бичих, хэвлүүлэх, байршуулахад нь холбогдох мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хуваалцах
Хуваалцах: