ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн сангаас “Инновацын төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолох нийтлэг арга зүй, аргачлалыг боловсруулах” судалгааны ажилд сонирхол бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч байгууллагууд гэрээт ажлыг хэрэгжүүлэх тухай албан тоот, байгууллагын гэрчилгээний хуулбар, ижил төстэй гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, үнийн санал, судлаачдын багийн танилцуулгыг 2024 оны 08 дугаар сарын 16-ны дотор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн байр, III давхар, 315 тоот хаягаар ирүүлнэ үү.

Судалгааны ажлыг 2024 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэх бөгөөд дараах даалгаврын дагуу гүйцэтгэнэ.

  • Инновацын төслүүдийн эдийн засгийн өгөөжийг тооцоолох арга зүй, аргачлалыг боловсруулах
  • Захиалагчийн саналын дагуу зарим инновацын төслүүдтэй холбоотой өгөгдөл, мэдээлэл цуглуулах
  • Инновацын төслүүдийн эдийн засгийн өгөөжийг тооцоолох
  • Үр дүнг нэгтгэн боловсруулах, тайлагнах

Холбогдох утас: 11-327744

Хуваалцах
Хуваалцах: