Мал Эмнэлгийн Хүрээлэн -гийн захирал, профессор, доктор Б.Батцэцэг, доктор Б.Бямбажав нар мэргэжлийн сургалтыг удирдан явууллаа.
Сургалтын үйл ажиллагаанд сум дундын малын эмч, мал аж ахуйтай малчдын төлөөлөл оролцсон 50 орчим иргэд хамрагдав. Хөдөө аж ахуйн хамгийн нэн шаардлагатай асуудал малын өвчлөл, байгалийн эрсдлийг хөнгөн давж туулахад шинжлэх ухаанч арга зүйд суурилсан мэдлэг ард иргэд хэрэгтэй.
Энэ жилийн төмөр зудыг хохирол багатай даван туулсан аймгаас Хөвсгөл нутгийн малчид байсанг захирал Б.Батцэцэг онцолсон. Учир нь өнгөрсөн жил Хөвсгөл аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх аян хүрч очсон бөгөөд эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, мөн мэргэжлийн сургалтын үр дүн байсан байна.
Тус аймгийн малчид МЭХ-ийн эрдэмтдийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, мал аж ахуйдаа нутагшуулсан бодит жишээг онцлоход таатай байна.