ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ аяны гол арга хэмжээ “ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН” байдаг.

Орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, сургалт, үзэсгэлэн, худалдаатай хослон 2 өдөр үргэлжилнэ.

Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологийг танилцуулж байна.