Булган аймаг Булган сум

#Цаг агаар яг одоо +11 хэм, сэвэлзүүр зөөлөн салхитай, өдөртөө +26 хэм хүртэл дулаарна.
#Аймгийн иргэд Та бүхэн манай хөтөлбөртэй танилцаж, хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Төв талбайн асарт эмч нарын үзлэг, зөвлөгөөгөөр 10:00-17:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх ба маргааш мөн эмч нарын үзлэг үргэлжилнэ.
#Анагаах ухаанын хүрээлэн
#Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн хамтарсан уламжлалт, европ эмч нарын баг бүрэлдэхүүн нутгийн иргэдэд анхан шатны үзлэг оношлогоогоор үйлчилнэ.
#Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 11 дэх удаагийн арга хэмжээ #Булган аймагт 2024 оны 05 дугаар сарын 3-ны үйл ажиллагаа 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
✅Хоёр өдөр үргэлжлэх шинжлэх ухаан, технологи, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Булган аймгийн ЗД-ын ТГ-тай хамтран зохион байгуулах тул аймгийн төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
✅Тус аянаар шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг орон нутгийн онцлогтой уялдуулж шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор үндсэн хөтөлбөр, дэд ажлуудыг зохион байгуулна.
✅Аяны хүрээнд шинжлэх ухаанд суурилсан инновацийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 80 гаруй бүтээгдэхүүний ЭКСПО мини үзэсгэлэн, эрдэмтэн, судлаачдын 16 илтгэл хэлэлцүүлэг, семинар, сургалт-арга зүйн зөвлөгөө нэг дор зэрэг болно.
✅Орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, сургалт, үзэсгэлэн, худалдаатай хослон явагдана.
✅Төр-эрдэм шинжилгээний байгууллага-хөдөөгийн хувийн хэвшлийн инновацын түншлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжийг илүү түлхүү ойртуулснаар #хөгжлийн #эрэл #гарц #шийдэл бүрдэх юм.
✅Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологийг танилцуулахаас гадна эрдэмтдийн ур ухаанаа шингээн бүтээсэн эко бүтээгдэхүүнээс хамгийн их үнийн дүнтэй худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ азын сугалаанд оролцуулна.
🌺Үзэсгэлэнгийн 2 дахь өдрийн хаалтын ажиллагааны төгсгөлд Төв хөгжимт театрын өмнөх талбай дээр зохион байгуулж эрдэмтэн, судлаачдын гарын бэлгийг гардуулна.
#Сургуулийн өмнөх боловсрол
#Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологид суурилсан дадлага хичээл #багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан шинжлэх ухаанч танин мэдэхүйн боловсролын тусгай хөтөлбөрт сургалтууд болно.
✅ШУТСангаас зохион байгуулдаг “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх” аян 2022 оноос эхлэн үргэлжилж дараах аймгуудад амжилттай зохион байгуулагдаж байна.
#1 дэх аян #Өмнөговь
#2 дахь аян #Эрдэнэт
#3 дахь аян #Хөвсгөл
#4 дэх аян #Дархан-Уул
#5 дахь аян #Ховд
#6 дахь аян #Говь-Алтай
#7 дахь аян #Завхан
#8 дахь аян #Өвөрхангай
#9 дэх аян #Төв
#10 дахь аян #Хэнтий
#11 дэх аян #Булган
#12 дахь аяны дараагийн өртөө #Сэлэнгэ
Хуваалцах
Хуваалцах: