Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSe109pDOnwgJE…/viewform
Сургалтын 2 дахь ахисан түвшин
2024.04.29-ний 17:00 цаг
2024.04.30-ны 17:00 цаг
2024.05.01-ний 17:00 цагт тус тус цахимаар болно.
#Мэдээллийн технологийн боловсролыг дэмжсэн “Оньс робот” цахим сургалтын анхан шатанд 21 аймаг, 5 дүүргийн ЕБС-ийн ахлах, дунд ангийн математик, физик, мэдээлэл зүй, технологийн хичээлийн 320 багш цахимаар бүртгүүлж, давхардсан тоогоор 250 нь сургалтыг амжилттай дүүргэсэн бөгөөд Та бүхэнд дахин амжилт хүсье.
Цахим сургалтын анхан, дунд, ахисан түвшний сургалтыг амжилттай дүүргэсэн 40 багшид иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгнө.
Сургалтад хамрагдсан ЕБС-ийн багш нар дунд, ахлах ангийн шавь нараасаа өсвөрийн зохион бүтээгчдийг төрүүлэх микрокомпьютерийн үндсэн ойлголт, ажиллагаатай танилцаж, блок програмчлалын хэлийг ашиглан математик, физикийн суурь ойлголт бүхий тооцооллуудыг хийх чадварт суралцана.
Мөн электроникийн оролт гаралтын төхөөрөмжийн ажиллагаатай танилцаж, тэдгээрийн бодит хэрэглээ болох гэрлэн диод, түлхүүрэн мэдрэгч, дэлгэцийг ашиглан хөдөлгөөнт график дүрслэл, тоглоом, гэрлэн эффект, робот удирдлагын системийг зохион бүтээх аргачлалд бие даан суралцана.
Түүнээс гадна багшийн хамт сурагчид өөрсдийн зохион бүтээсэн роботоор ухаалах шийдэл бүхий үйлдлүүдийг гүйцэтгэх чадварт суралцана.
#Зохион_Бүтээгчдийн_Академитай хамтран зохион байгуулсан тус сургалтын 2 дахь шатанд идэвхитэй оролцохыг урьж байна.
Сургалт эхлэхийн өмнө Zoom линк-ийг байршуулах болно.