“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ – 2024” ЭХЭЛЛЭЭ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг эхэллээ. Өдөрлөг энэ сарын 27-нийг хүртэл Улаанбаатар, Орхон аймагт болно.
“Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг арван жилийн өмнө ШУТИС санаачилж байсан бөгөөд энэ удаа “Эрдэнэт” ШУТП–тай хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгийн зорилго нь эрдэм, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр “International Conference on Innovation and Entrepreneurship Development” олон улсын хурал, “Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи” сэдэвт виртуал үзэсгэлэн, танилцуулга, залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих “Мentor day” болон “Erdem hackathon” уралдаан Улаанбаатар хотод болно.
Орхон аймагт “Инновацын түншлэл” үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох үйл ажиллагаа болох юм.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ