ХЭНТИЙ АЙМАГТ “МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ

✅Хэнтий аймгийн Чингис хотын Лаборатори Нэгдүгээр сургуульд “Миний Кодын Эхлэл” ХАКАТОН болж байна. Хэнтий аймгийн ахлах сургуулиудын 24 хүүхэд 8 багт хуваагдан 2 хоногийн турш веб программчлалын суурийг үзэж өөрсдийн санааг хөгжүүлэн уралдах юм.
✅Нээлтийн арга хэмжээнд Лаборатори Нэгдүгээр Сургуулийн захирал Г. Өнөртуяа багш хүрэлцэн ирж сурагчдадаа амжилт хүслээ.
Манай үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Шинжлэх Ухаан, Технологийн Сан , Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн БШУГазар, Хэнтийн 1-р сургууль-100 жил -н хамт олонд талархал илэрхийлье.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ