ИННОВАЦЫН ТӨСЛИЙН ҮР ДҮНГЭЭС ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Чонон хармаг (Орос махирс Lycium ruthenicum Murr.)-ийн жимс нь уураг, полисахаридууд, флавоноид, амин хүчил, витамин В1, В2 болон витамин С-аар баялаг төдийгүй хүчтэй антиоксидант үйлдэлтэй антицианин нэгдлийг агуулдаг. Уг ургамлын жимсийг Хятадын эрдэмтэд 2014 оноос эхлэн сонирхон судлаж, эмийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, цай болгон ашиглан аль хэдийн дэлхийн зах зээлд нийлүүлж олон улсын худалдааны сайтуудад 100 гр Чонон хармагийн жимсний цайг 30-36$ (ойролцоогоор 90000₮) худалдаалагдаж байна.
Төслийн үр дүн:
Чонон хармагийн жимсний цай-бренд бүтээгдэхүүний технологи боловсруулах” сэдэвт инновацын төслийг 2017-2019 онд хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд тус ургамлын Монгол орны тархац, бэлтгэлийн болон биологийн нөөцийг тогтоож, жимсний биологийн идэвхт нэгдэл, сүүн хүчлийн бактерийн судалгааг тогтоож #Чонон хармаг жимсээр цай хийх технологийг боловсруулсан.
Мөн Чонон хармаг ургамлын генетик нөөцийг хадгалах хамгаалах, жимсний түүхий эдийг нэмэгдүүлэх зорилгоор уг зүйл ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх арга технологийг боловсруулсан нь хамгийн том үр дүн юм.
Үйлдвэрлэл-нэвтрүүлэлт:
Төслийн үр дүн, технологит суурилан “Чонон хармаг жимсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилготой “Бэхэн нүд” брендийг 2020 оноос эхлэн хөгжүүлж 2021 онд Чоног хармагийн жимстэй дархлаа дэмжих, хорт бодис гадагшлуулах, нойргүйдэл, нүний харааг сайжруулах болон цус шингэлэх үйлдэл бүхий 2 төрлийн цайг гарган #ITPark-ийн эрдэмтдийн “SciEnBiz” инновацын дэлгүүрт (МУИС-ийн хичээлийн 2-р байрны замын урд Өргөө-2 кинотеатртай Мэдээлэл, технологийн үндэсний паркын 1 давхарт) нийлүүлэн борлуулж байна.
Монгол орны говь, цөлийн бүсэд тархан ургадаг чонон хармаг жимс нь байгалийн антиүзсидант идэвхт нэгдэл антоцианинаар баялаг төдийгүй полисахарид, флавоноид, витамин В1, В2, витамин С-ээр баялаг.
Дархлаа дэмжих
Хорт бодис гадагшлуулах
Нойргүйдэл, цусны эргэлтийг сайжруулах
Нүдний харааг сайжруулах үйлчилгээтэй.