#Мал_эмнэлгийн_хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын үр дүнд бий болсон малын тэжээлийн нэмэлт, төл малын эмчилгээ, сувиллын зориулалтаар гарган авсан инновацийн бүтээгдэхүүнийг цаг үеийн өвөлжилт, хаваржилт, мал төллөх цаг үеийн байдалтай уялдуулан цувралаар танилцуулж байна

Нийлүүлэгч: МЭХ-ийн дэргэдэх “Гарааны Монбиотик “ ХХК
#1✅“ЛАКТОБАКТЕРИН СТХ” тэжээлийн нэмэлт пробиотик
Малын тэжээл боловсруулах замын (гүзээний) ялзруулагч нянгуудад сөрөг нөлөөлдөг, хорт бодисуудыг саармагжуулах зэрэг олон ашигтай шинжээр нь сонгон шалгаруулсан, биологийн өндөр идэвхтэй Сүүн хүчлийн савханцарын нутгийн омгийг шингэн сүүнд үржүүлж, олшруулах замаар гарган авсан цагаан шаргал өнгийн нунтаг пробиотик бүтээгдэхүүн.
🌵Бүтэц, найрлага: Бүтээгдэхүүний грамм тутамд мал, амьтны тэжээл боловсруулах замд ормогц үржин олширч, байршин, биологийн идэвхтэй үйлчилгээ үзүүлэх чадвартай 200 саяас доошгүй сүүн хүчлийн ашигтай бактери болон биед нэн чухал 17 төрлийн аминхүчил бүхий 60 хүртэл хувийн уураг агуулагдана.
🌵Зориулалт, хэрэглэх арга: Өвөл, хаврын улиралд тэжээлийн шингэцийг сайжруулах, уургийн дутагдлыг нөхөх үүднээс хүчит тэжээлийн 10 хувиар тооцож, дэвтээж олгоно.
#2.✅“ЦЕОПИТ” эрдэст тэжээлийн нэмэлт бэлдмэл
Хивэгч малын гүзээн дэх уургийн задралыг удаашруулан шивтэрийн үүсэлтийг багасгаж, дотоод хордлогыг саармагжуулан, ферментийн үйлдлийг идэвхижүүлэхийн хамт бие махбодын усны тэнцвэржилтийг зохицуулах, эрдсийн дутагдлыг нөхөх зэрэг биологийн идэвхтэй үйлчилгээ үзүүлэх замаар өвөл, хаврын улирлын энерги болон амьдын жингийн алдагдлыг бууруулах үйлчилгээтэй эрдсийн нэмэлт бэлдмэл.
🌵Бүтэц, найрлага: Нэн чухал 15 төрлийн эрдсийг агуулсан, өвөрмөц сүвэрхэг бүтэц бүхий биологийн идэвхит, цэвэршүүлсэн байгалийн клиноптилолитоос гаралтай нунтаг бэлдмэл.
🌵Зориулалт, хэрэглэх арга: Өвөл, хаврын улирал дахь малын /түүний дотор нэг наст малын/ туралтыг бууруулах, эрдсийн дутагдлыг нөхөх үүднээс 10 гр тунгаар өдөрт нэг удаа дотуур болон тэжээлийн 10 хувиар тооцоолон олгоно.
#3.✅“БАРАГШУНТ” тэжээлийн нэмэлт бэлдмэл
🌵Нийлүүлэгч: МЭХ-ийн дэргэдэх “Гарааны нэмэлт тун” ХХК
Зориулалт: Байран ба бэлчээрийн маллагаанд буй мал, амьтныг эрдсийн дутлаас сэргийлэх, амин дэмээр хангах,тэжээл боловсруулах замын эмгэг үйлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
🌵Хэрэглэх арга: Таван хошуу малын тэжээлийн 10%-д тооцон, тэжээлд нь нэмж, хольж идүүлнэ.
🌵Орц, найрлага: Витаминт ургамал халгай, байгалийн эрдэст, эмт түүхий эд барагшуныг зохистой харьцаагаар хольж, сармисны спиртэн хандаар баяжуулан хатааж бэлтгэсэн хуурай нунтаг холимог.
🌵Шинэлэг байдал давуу тал: Мал, амьтанд зориулсан импортын ижил нэр төрлийн бэлдмэлийг бүрэн орлох чадвартай. Дотоодын ижил нэр төрлийн бэлдмэлтэй харьцуулахад химийн бодис, химийн боловсруулалтгүйгээр байгалийн эмт бодисуудад анхан шатны боловсруулалт хийж, эмт чанарыг алдагдуулахгүй, байгал орчинд халгүй технологиор боловсруулсан бэлдмэл юм.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ