“ШИНЖЛЭХ УХААН-ОРОЛЦОО 23” ЧУУЛГА УУЛЗАЛТААР ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО, НЭЭЛТ, ИННОВАЦ, ОЛОЛТ АМЖИЛТЫГ ОНЦЛОВ

✅️Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оны Шинжлэх ухааны ажилтын өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох зорилго бүхий “Шинжлэх ухаан Оролцоо” форум 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа.
📌Шинжлэх ухааны оролцоо, инновац, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
✅️Олон улсын шинжлэх ухааны салбарт “Science Engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоо”-г чухалчилж, нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол Улсын шинжлэх ухаан дахь оролцооr хангах төлөөллүүд цугларч шийдлээ хэлэлцэв.
📌Энэхүү “Шинжлэх ухаан-Оролцоо 23” форумаар
✒️“Шинжлэх ухаан Оролцоо” салбар хэлэлцүүлэг: Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдлын тухай
🔎📖“Монгол улсын шинжлэх ухааны нээлт, инновац, ололт амжилтууд” салбар хэлэлцүүлэг: Монголд болон дэлхийн хэмжээнд хөгжиж буй шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, нээлт, ололт амжилт, шинэ чиг хандлага
🔎📖“Судалгаа хөгжүүлэлт, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнес” салбар хэлэлцүүлэг: Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, венчур херенге оруулалт, гарааны бизнесийн хөгжил, тулгарч буй асуудал, шийдэл
🔎📜“Залуу эрдэмтэн, судлаачдын инновац ба нээлт” салбар хэлэлцүүлэг: Залуу эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилсан шийдэл, инновац, ололт амжилт гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд илтгэлүүд танилцуулагдан, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
🔎📖Бидний нэгдсэн хэлэлцүүлэг “Шинжлэх ухаанд илтгэлийг бий болгох Оролцоо, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдлаа.
🌐Түүнчлэн форумын үеэр 2023 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, “Хүрэлтогоот 2023° шилдэг залуу судлаачдад шагнал гардуулах ёслол болов.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ