MON-X ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДЕМО ДЭЙ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

🟢Монгол Улсын хэмжээнд БҮС, ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД тулгамдаж буй асуудлыг шинэлгээр, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих “Mon-X” хөтөлбөр нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 2023.12.07-ны өдөр шилдэг төслүүдээ шалгарууллаа.
🔵Уралдаан 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрт нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20’000’000₮-ийг олгох юм. 🤩
📢Ийнхүү та бүхэнд шилдэг төслүүдийг танилцуулж байна.
Хуваалцах
Хуваалцах: