СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн докторантын ангийн оюутан, багш нар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ШУТСангийн “Нээлттэй мэдээллийн сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа.
Оюутнуудыг ШУТСангийн Мэдээллийн сан маркетингийн хэлтсийн дарга Л.Тогтохбуян (Ph.D) хүлээн авч уулзаж, “Нээлттэй мэдээллийн сан”-гийн “Оюуны мэдээллийн систем”-д бүртгэлтэй судалгаа боловсруулалтын ажлын тайлан, эрдэмтдийн диссертаци, автореферат цаасан болон цахим хэлбэрээр хадгалагдаж байгааг дурдаад дээрх оюуны бүтээлтэй хэрхэн онлайн хэлбэрээр нэвтрэн орж уншиж болох талаар мэдээлэл өглөө. Мөн эх сурвалжийг ашиглаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой гэдгийг онцлов.
Танилцуулга илтгэлийн дараа оюутнууд ШУТСангийн санхүүжилттэй бүтээгдсэн Монгол эрдэмтийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээл болох 220 гаруй загвар бүтээгдэхүүнтэй биечлэн танилцсан юм.