Шинжлэх ухаан технологийн сан 30 нас хүрлээ

✅️ШУТСан Чингис хаан Үндэсний музейд 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 30 жилийн ойн баярын хурлаа зохион байгуулж, 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Мөн ойн арга хэмжээтэй холбогдуулан СБА-ын үр дүнд гарсан онцлох 30 бүтээгдэхүүний эдийн засагт оруулсан үр дүнгээр “Шинжлэх ухаан 2023” сэтгүүлийн тусгай дугаар гарав.
🎉Хурлын үеэр ШУТСангийн дараах мэргэжилтнүүд Шинжлэх ухааны академи, БШУЯ-ны жуух болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.
✅️“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”-аар
🎊Ж.Мягмарсүрэн /Маркетинг, бизнес хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/
🎊Л.Тогтохбуян Доктор (Ph.D) /Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга/
✅️БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр
🎊Б.Эрдэнэчимэг /Салбарын төсөл хариуцсан мэргэжилтэн/
🎊Н.Гантөмөр /Салбарын төсөл хариуцсан мэргэжилтэн, Геологи, газарзүй, байгаль орчин судлал, биологийн салбар/
✅️Шинжлэх ухааны академийн “Хүндэт жуух бичиг”-ээр
🎊С.Золзаяа /Салбарын төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн/
🎊Э.Бат-Эрдэнэ /Төлөвлөлт, тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн/
✅️Шинжлэх Ухаан Технологийн сан нь Засгийн газрын 1993 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан цагаас хойш Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үр дүнг нь нийгэмд нэвтрүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирэв.
✅️Үүсгэн байгуулагдсан 30 жилийн хугацаанд тус сангаас нийт 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж шинэ онол, теором 328, ашигтай загвар 324, патент 384, шинэ технологи 877, стандарт 973, шинэ бүтээгдэхүүн 790, шинэ арга, аргачлал 787, техник технологийн туршилтын загвар 273, гадаадын импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд 5838 өгүүлэл тус тус хэвлүүлсэн үр дүнтэй байна.
✅️Цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлж, судалгаа боловсруулалтын ажлын тайланг ил тод болгон, ур дунг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх apra хэмжээг хэрэгжүүлэн ажилласаар байна.
✅️Цаашид бид салбарын эрх зүйн орчинг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инновацийн олон талт оролцоо нэмэгдүүлж, төр хувийн хэвшил эрдэм шинжилгээний байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгож бүтээмжийг нэмэгдүүлэх замаар улс орны хөгжилд шинжлэх ухааны салбарын оруулах хувь нэмрийг өсгөхөд онцгой анхаарч ажиллана.
🎉Хамтын эв эе, эрдэм номын их хүчин дор Монгол Улсаа цэцэглүүлэн хөгжүүлцгээе.
🔎🎊🎉Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд оролцогч, бүтээгч, ур шимийг нь хүртэгч нийт иргэд, хамтран зүтгэгчид Та бүхэнд Шинжлэх Ухаан, Технологийн Сан үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Хуваалцах
Хуваалцах:

Холбоотой мэдээ