Эрдэмтдийн ур ухаанаа шингээн бүтээсэн эко бүтээгдэхүүнээс 2 өдрийн хугацаанд нутгийн 76 иргэн худалдан авалт хийж, сугалаанд оролцсон юм. ЭШБ-аас нийт 17 багц бэлгийг бэлтгэж 20 000 төгрөгийн үнийн дүнгээс дээш худалдан авалт хийсэн бүх иргэд сугалаанд оролцлоо.
Шинжлэх ухаанд суурилсан инновацийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 80 гаруй бүтээгдэхүүний дээжээс дээжлэн бэлтгэсэн 17 багц бэлгийн 17 азтанг тодруулж, Булган аймгийн ЦОГТ ХУНТАЙЖИЙН төв талбай дээр гардуулан өгөв.
Супер шагналын багцыг Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эко технологи үйлдвэрлэлээр бэлтгэсэн үхрийн шир, хонины нэхий, бөөсөрдөггүй ноосон хөнжил, ороолт, өмд, оймсны хослол байв.
Булганы Хялгант сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар 45 жил багшилсан ахмад багш супер шагналын эзэн боллоо.
Нутгийн гэр бүлийн 2 өндөр настан тус тусдаа азтан болсон бэлэгдэлтэй тохиолдол таарсан нь үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон эрдэмтэн, судлаачдыг давхар баярлуулсан юм.
Нутгийн хувиараа бизнес эрхлэгч азын сугалаанд өөрийн урласан дурсгалын эсгий гэр, 4 бэрх шагайн тоглоомын 3 багц бэлгээ хандивласан ба тухайн бэлгийн азтанаар үзэсгэлэнгийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулсан ШУТСангийн төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Гантөмөр тодорч, нутгийн бэлэгтэй буцсан бэлэгдэлтэй тохиолдол мөн давхацлаа.