“Элэгний хорт хавдар, шалтгаан, сэргийлэл, эрт илрүүлэг”, “Д амин дэм ба дархлаа тогтолцоо” сэдэвт сургалтад аймгийн төвийн болон Баянхутаг, Мөрөн, Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвүүдээс нийт 38 эмч, мэргэжилтэн хамрагдсан

✅Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн багш нар, Эрүүл мэндийн газартай хамтран орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Элэгний хорт хавдар, шалтгаан, сэргийлэл, эрт илрүүлэг”, “Д амин дэм ба дархлаа тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтад аймгийн төвийн болон Баянхутаг, Мөрөн, Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвүүдээс нийт 38 эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд элэгний хавдрын шинэ төрлийн менежментийг боловсруулах, Д амин дэмийн ач холбогдол болон түүний ашиг тусын талаар мэдээлэл авлаа.
✅Тус сургалтад орчин үеийн шинэ мэдээлэл, эмнэлзүйн ба анагаахын судалгааны аргын талаар мэдлэг олгосон Анагаах ухааны хүрээлэнгийн багш, АУ-ы доктор, элэг судлаач эмч Б.Батболд болон Биотехнологич Э.Есүхэй нарт баярласан, талархсанаа илэрхийлье.
#Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хуваалцах
Хуваалцах: