Хөнөөлт мэрэгчдийн эсрэг үйлчилгээтэй Бактобромадиолон бэлдмэл

✅Тодорхойлолт: Бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх зориулалттай, мэрэгч амьтанд өвчин үүсгэгч Salmonella enteritidis 7/30 нутгийн омог болон бромадиолон (0.0005%)-ы холимог бэлдмэл.
Salmonella enteritidis 7/30-нутгийн омог нь мэрэгч амьтны биед хоол, тэжээлийн замаар орж, дотор эрхтэнд бактераар халдварлан гэдэсний хижиг өвчин үүсгэж үхүүлдэг.
✅Бүтээгдэхүүний зориулалт: Бэлчээр тариалангийн талбайд тархсан мэрэгчийн эсрэг хэрэглэх ба ногоо ургахаас өмнө 4-5 сард, намар өвс хагдарсаны дараа 10-11 сард, цас бороогүй үед оготны тархалт, нягтралаас шалтгаалан 2.5-3.0кг/га нормоор үлийн орчимд нь гараар цацаж хэрэглэнэ. Агуулах, үйлдвэрийн байр, ахуйн нөхцөлд 10-15м2 талбайд 5-10г-аар 2-3 газар тавина.
Хуваалцах
Хуваалцах: