Description
Бүтээгдэхүүний тодорхойлолт:
- Ботаник нэр – Pisum arvense
- Сортын нэр – Баялаг
- Ургалтын хугацаа – 90-95 хоног
- Үрийн ургац – 22-25 ц/га
- Ногоон массын ургац – 210-240 ц/га
- Налалт – дунд тэсвэртэй
- Асгаралт – тэсвэртэй
- 1000 үрийн жин – 220-230 г
- Эзэлхүүн жин – 770 л/г
- Уураг – 20.7 %
- Цардуул – 24.2%
Ач холбогдол: Вандуй нь хүнс, тэжээл, агротехникийн чухал ач холбогдолтой тарималд тооцогдоно. Баялаг сортын үрэнд уураг 20-26%, цардуул 20-46%, тост бодис 0.8-1.4%, эслэг 6.0%, саахар 8.0%, үнслэг 3.3%, A, B1, B2 ба C-ийн витаминууд ба эрдсийн бодисууд агуулагдана. Вандуй нь үндсэндээ булцуу үүсгэж азот шингээгч болон ризобиум бактерийг идэвхжүүлэх учир ногоон бордуурт тариалах, бусад тарималд сайн өмнөгч болж хөрсийг азотоор баяжуулдаг.
Зориулалт: Ногоон массыг малын тэжээлийн зориулалтаар цэцэглэлтээс сүүн болцын үед хатаж ашиглахаас гадна үрийг няцалж гахай, шувуу, малд хүчит тэжээлийн зориулалтаар ашиглана.
Баталгаажилт: ХХААХҮЯ-ы дэргэдэх Улсын Сорт сорилтын зөвлөлийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор “НУТАГШСАН” сортоор батлагдсан.