Бүхэл ба хэсгүүд модон тоглоом

Description

ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОВСРУУЛАЛТ № 3

Суралцахуйн чиглэл: МАТЕМАТИКИЙН ЭНГИЙН ТӨСӨӨЛӨЛ

БҮЛЭГ: Бэлтгэл бүлэг

СЭДЭВ: Бүхэл ба хэсгийн тухай

ЗОРИЛГО: Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсийг таних, нэрлэх, эвлүүлэх, хэсгүүдэд хуваах,

өнгөөр ялгах, бүхэл ба хэсгийн тухай мэдэх

Заах арга: Үзүүлэн таниулах арга, тайлбарлах арга, урамшуулах арга

Хэрэглэгдэхүүн:

  • Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн, шар, улаан, ногоон, хөх 4 өнгөөр ялгасан, суурь тавиур бүхий модон тоглоомын багц хэрэглэгдэхүүн
  • Модон тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зураг

 Аргачлал:

  • Тоглоомыг тавиураас хоёр гараараа барьж ширээн дээр авчирч тавина.
  • Өөрийнхөө өмнөх тоглоход зориулсан суурь тавиур дээр, тоглоомыг хайрцагнаас гарган байрлуулна.
  • Тоглоомтой ижил өнгөөр бэлтгэсэн суурь зургийг өмнөө тавина.
  • Дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн тоглоомыг өнгөөр ялгаж суурь дээр нэг нэгээр байрлуулна.
  • Дараа нь ижил өнгийн дүрсүүдийг хэсэг бүрээс ялгаж байрлуулна.
  • Бүгдийг байрлуулж дууссаны дараа ажиглаж, бүхэл болгон нэгтгэж байрлуулах, дөрвөлжин, дугуй, олон өнцөгт дүрсээс бүтсэн хэлбэр, өнгийн ялгааг нэрлэх зэргээр тайлбарлан ярилцана.
  • Өөрсдийн санаагаар өөр өөр байрлалаар өрж тоглоно.
  • Тоглоомоо суурь дээр зөв байрлуулж, хайрцагт хийж, тавиурт аваачиж тавина.