Шинжлэх ухаан, технологийн сангийнхны төлөөлөл жил бүрийн 5, 10 сард тохиодог “Бүх нийтийн мод тарих” өдөр тохиож буйтай холбогдуулан “Монголын инновацийн 7 хоног-2022”  уламжлалт арга хэмжээний нээлтийн өдөр буюу 2022.05.16-нд Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний “Тэрбум мод” хөдөлгөөнд 2 дахь жилээ нэгдэж, өнгөрсөн жил тарьсан суулгац модоо усалж, шинээр дахин хайлаас мод тарьж, СО2-ын агууламжийг нэмэгдүүлэх, ногоон байгальд хувь нэмрээ оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэв.

 

Хуваалцах