• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 378918

Монгол-Тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

02 сарын 01, 2021

       Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙН хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

Хамтарсан төслийн чиглэлүүд:

  • Biotechnology, Bio-Science and traditional Medicine /Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан/
  • Artifical Intelligence, Internet of Things, Smart Machines /Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернет болон Ухаалаг тоног төхөөрөмж/
  • Innovative Science Education and Entrepreneurship /Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип/
  • Green Energy and Ecology /Ногоон эрчим хүч болон экологи/
  • New Agriculture and Recycling Economics /Шинэ төрлийн хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай холбоотой эдийн засаг/

 Төсөл хэрэгжих хугаца:

  • 3 хүртэлх жил байх,

Төслийн санхүүжилт /дээд хэмжээ/:

  • Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 10,000 ам доллартой дүйцэхүйц төгрөг,
  • Тайванийн эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 20,000 ам доллар.

 Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:

      Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл монгол, англи хэл дээр, цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ.

Имэйл: foreignaffair@stf.mn

Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк, 3 давхар, 317 тоот

Утас: 11-315741

 Төслийн санал мэдүүлэх хүснэгтийг англи хэл дээр эндээс татаж авна уу:

 Хамтарсан төслийн санал нь Монгол хэл дээр дараах хэлбэртэй байна:

  • Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.

Тайванийн талын хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын зарлалын линк:  https://www.most.gov.tw/folksonomy/rfpDetail/bc3382a3-5882-48e1-830f-5a56c7cc12d5?l=ch.

Шинжлэх Ухаан, Технологийн Сан

Хуваалцах