• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 375703

“Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

03 сарын 20, 2019

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авсан.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

Өнөөдөр /2019.03.21/ төслийн удирдагч, доктор Н.Цэвэлмаа төслийн үр дүнгээ ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршуулав.

Төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх,

Төслийн хугацаа : 2014-2018 он,

Төслийн удирдагч: Н.Цэвэлмаа биологийн ухааны доктор,

Зохиогчид: Ж.Батхүү, О.Одгэрэл, Б.Нарангэрэл, Д.Дариймаа,

Төслийн үр дүн

Шинжлэх ухаан, технологийн сан

Хуваалцах